2016
Хэрхэн сайн найз байх вэ
2016 оны 6-р сар


Хэрхэн сайн найз байх вэ

Энэхүү өгүүллийн зохиогч Боливийн Санта Крүзт амьдардаг.

Бид бүгд л найзуудын хүрээлэлд байгаагаа мэдрэхийг хүсдэг. Хэрвээ танд эсвэл хэн нэгэнд гадуурхагдаж байгаа мэт мэдрэмж төрвөл энд таны хийж болох зүйлсийг орууллаа.

friends doing things together

Зураг чимэглэлийг Пабло Льюбэрт

Би өсвөр настай байхдаа Сүмийг сонирхож эхэлсэн ч өсвөр үеийнхний олонх нь намайг гадуурхаад байгаа юм шиг санагдсан учраас ням гаргийн цуглаануудад явахаа больсон. Хэсэг хугацааны дараа энэ өсвөр үеийнхний нэг нь намайг Сүмийн үйл ажиллагаанд урив. Тэдгээр нь жүжиглэх, сагс тоглох, гүйх гэх мэт миний хийх дуртай зүйлс байсан учир би урилгыг хүлээн авсан ба үйл ажиллагаанууд ч таалагдсан юм.

Би үйл ажиллагаануудад үргэлжлүүлэн оролцсоор байгаад, тэднийг таньдаг болж, тэднээс олон нь манай сургуульд явдаг болохыг мэдэж авав. Дараа нь би өөртэйгөө адил жишгүүдийн дагуу амьдардаг залуу эрэгтэй, эмэгтэйчүүдтэй илүү дотно нөхөрлөх боломжтой болов. Би хэн нэг нь намайг Сүмийн үйл ажиллагаанд урьсанд бас тэр урилгыг хүлээн авсандаа талархдаг.

Танд өмнө нь минийхтэй адил гадуурхагдаж байгаа юм шиг эсвэл тэдэнтэй таарахгүй байгаа юм шиг мэдрэмж төрж байсан уу? Эсвэл хүмүүс өөрийг нь таньдаг гэж боддоггүй бас өөрийгөө олон найзтай гэж боддоггүй хэн нэгнийг та таних уу? Сургууль, сүм, өөр хаа нэгтээ байгаагаас үл хамааран ихэнх хүн амьдралынхаа аливаа нэг мөчид ийм зүйлийг мэдэрдэг.

Хэрхэн сайн найзуудтай болох вэ?

Гадуурхагдах нь таныг гомдоож болох ч сэтгэл дундуур байх эсвэл юм санах нь танд илүү сайхан мэдрэмжтэй болоход туслахгүй. Оронд нь эдгээр зүйлийг хийхээр хичээгээд үз. Тухайлбал:

  • Сүмийн үйл ажиллагаануудад оролц. Эдгээр зүйл нь таны жишгийг хүндэлдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх сайн боломжууд юм.

  • Суралцаж, ур чадваруудаа хөгжүүл. Оюутны холбоо, спортын баг эсвэл клубуудад нэгдэх нь тантай адил сонирхолтой хүмүүсийг таньж мэдэх сайн арга зам юм.

  • Хүмүүс таныг найзаа болооч хэмээн танаас асуухыг үргэлж битгий хүлээ. Өөрийгөө бусдад танилцуул.

  • Өөрийн чадах хамгийн сайн хүн байж, жишгүүдээ дага. Таны зан чанарт болон таны цацруулж буй гэрэлд талархалтай байдаг хүмүүсийг та олох болно.

  • Цагийг гэр бүлтэйгээ хамт өнгөрөө. Хамгийн сайн найзуудын тань зарим нь таны гэр бүлд байдаг гэдгийг та ойлгох болно.

Бусдыг хэрхэн хамруулах вэ?

Заримдаа дассан орчноосоо гарч, бусадтай нөхөрсөг байх нь хэцүү юм шиг санагдаж болох ч бид бүгд Бурханы хүүхдүүд гэдгээ санах юм бол бусдад туслахын ач холбогдлыг ойлгох болно. Санаа авч болох зарим жишээг доор өгөв. Тухайлбал:

  • Сургууль болон сүм дээрээ шинэ хүмүүстэй ярилц. Тэднийг найзуудтайгаа танилцуул.

  • Найз хэрэгтэй байгаа хэн нэгнийг сургуулийн эсвэл сүмийнхээ үйл ажиллагаанд урь.

  • Бусдад санаатайгаар тааламжгүй мэдрэмж төрүүлж байгаа хүмүүстэй сайхан сэтгэл гарган, тэвчээртэй ярилц.

  • Ганцаараа байгаа хэн нэгний хажууд суу эсвэл түүнийг өөртэйгөө болон найзуудтайгаа хамт суухыг урь.

  • Хэрэв та хэн нэгэнд хэрхэн туслахаа мэдэхгүй байгаа бол Тэнгэрлэг Эцэгт хандан залбир. Тэрээр хүн баяртай байхын тулд түүнд юу хэрэгтэйг мөн энэ тусламжийг санал болгоход танд юу тусалж чадахыг төгс мэддэг.