2016
Алма хэрхэн залбирахыг заасан нь
2016 оны 6-р сар


Мормоны Номын түүхүүд

Алма хэрхэн залбирахыг заасан нь

Alma teaches how to pray
Alma teaches how to pray 2

Залуу Алма бусадтайгаа хамт зорамчуудад заахаар явсан. Зорамчууд Тэнгэрлэг Эцэгт итгэдэг байсан ч Түүний зарлигуудыг хэзээ ч дагадаггүй байв. Тэд Есүст итгэдэггүй байв.

Тэд залбирах зөв арга замаа мэддэггүй байсан юм.

Зорамчууд долоо хоногт нэг удаа ээлжлэн залбирдаг байв. Тэд өндөрт байрлах индэр рүү авирдаг байжээ. Тэд гараа дээш нь өргөж, бусдаас илүү онцгой байгаадаа Тэнгэрлэг Эцэгт талархдаг байв. Хүн бүр яг адилхан залбирал хэлдэг байсан байна.

Зорамчууд индэр дээр гарсан үедээ л залбирдаг байсан. Тэд гэртээ эсвэл өөр хаа нэгтээ байхдаа Тэнгэрлэг Эцэгийн тухай бодох юм уу залбирдаггүй байв.

Алма энэ хүмүүст хэзээ ч залбирч болно гэж заасан. Тэд гэртээ, талбайдаа эсвэл цөлд ч залбирч болох байв. Тэд юуны ч төлөө залбирч болох бөгөөд Тэнгэрлэг Эцэг тэдэнд туслах болно гэж Алма заажээ.

Бид Алмагийн заасан шиг залбирч чадна. Бид хэзээ ч, хаана ч залбирч болно. Бид бүр зүрх сэтгэлдээ чимээгүй залбирч болно. Тэнгэрлэг Эцэг биднийг үргэлж сонсох болно!