2016
Гэрчлэлээ хуваалцахдаа юуг, яагаад, хэрхэн хуваалцах вэ?
2016 оны 6-р сар


Биднийг дахин уулзтал

Гэрчлэлээ хуваалцахдаа юуг, яагаад, хэрхэн хуваалцах вэ?

“President Kimball Speaks Out on Testimony,” New Era, 1981 оны 8-р сар, 4–7-оос авав; том үсгийг стандартын дагуу болгосон.

Таныг гэрчлэлээ хуваалцах бүрд гэрчлэл тань хүчирхэгждэг.

bearing testimony

Энэ дэлхий дээрх бүхий л бодгаль Петрийн нэгэн адил илчлэлт авч болно [Матай 16:13–17]. Энэ илчлэлт нь Христ амьд, Есүс Христ бол энэ дэлхийн Гэтэлгэгч хэмээх гэрчлэл, мэдлэг байх болно. Бодгаль бүр энэхүү баталгааг авч болох ба энэхүү гэрчлэлийг авах үед энэ нь гагцхүү судалснаар биш, харин Бурханаас ирэх болно. Судлах нь чухал хүчин зүйл гэдэг нь мэдээжийн хэрэг ч ихээхэн залбирч, хичээж зүтгэхтэй холбоотой бөгөөд үүний дараа илчлэлт ирдэг. …

Хэрэв та Сүнстэй байвал гэрчлэлийн цуглаан нь бүтэн сарын турш тойргийн хамгийн сайн цуглаануудын нэг хэсэг нь байдаг. Хэрэв гэрчлэлийн цуглаан танд уйтгартай санагдвал бусад хүнд биш, харин танд асуудал байна. Та босож, гэрчлэлээ хуваалцсанаараа энэ бол сарын хамгийн сайхан цуглаан гэдгийг мэдэрч болно. Харин та суугаад үлдвэл дүрмийн алдаануудад анхаарлаа хандуулж, хангалттай сайн ярьж чадахгүй байгаа хүнийг шоолж, танд уйтгартай санагдах төдийгүй, энэ нь эцэстээ таныг хаант улсыг орхиход хүргэж болно. …

Тэргүүн Зөвлөл болон Арванхоёрынхон бүх ерөнхий эрх мэдэлтэнтэй ариун сүмд сар бүр уулздаг. Тэд гэрчлэлээ хуваалцаж, бие биенээ хэрхэн хайрладгаа та бүхний нэгэн адил нэг нэгэндээ хэлдэг. Яагаад ерөнхий эрх мэдэлтнүүдэд гэрчлэлийн цуглаан хэрэгтэй байдаг юм бол? Энэ нь та нарт гэрчлэлийн цуглаан яагаад хэрэгтэй байдагтай яг адилхан. Та гурав, зургаа, ес болон арванхоёр сарын турш гэрчлэлээ хуваалцахгүйгээр гэрчлэлээ хүчтэй хэвээр нь байлгаж чадна гэж бодож байна уу?

Манай зарим сайн хүн улиг болсон зүйлсийг хуваалцахаас эмээдэг учир сайн мэдээнд төвлөрөөгүй зүйлсийг ярьдаг бөгөөд гэрчлэлээ хуваалцахаас зайлсхийхийг хичээдэг. Та гэрчлэлийнхээ улиг болсон зүйлсийн талаар хэзээ ч бүү санаа зов. Сүмийн ерөнхийлөгч гэрчлэлээ хуваалцахдаа “Би Иосеф Смит Бурханаар дуудагдсан, бурханлаг төлөөлөгч гэдгийг мэднэ. Би Есүс бол Христ бөгөөд амьд Бурханы Хүү гэдгийг мэднэ” гэж гэрчилдэг. Та хүн бүр адил зүйл хэлж байгааг харж байна. Энэ бол гэрчлэл. …

Гэрчлэл бол уриалга биш; гэрчлэл бол номлол биш (та нарын хэн нь ч бусдыгаа уриалахын тулд гэрчилдэггүй); энэ нь таны аяллын түүх биш юм. Та тэнд өөрийн гэрчлэлийг хуваалцахаар гарч ирсэн. Хэрэв та зөвхөн гэрчлэлээ хуваалцах бол 60, 120 юм уу 240 секундэд эсвэл оногдсон тэр хугацаанд хуваалцаж чадах зүйлс тань хэчнээн гайхалтай байна гээч. Бид таны хэр байгааг мэдмээр байна. Та ажилдаа үнэхээр дуртай юу? Та ажил дээрээ баяртай байдаг уу? Та Их Эзэнд хайртай юу? Та Сүмийн гишүүн байгаадаа баяртай байна уу?

… Та мацгийн цуглаан дээр сууж үлдээд, өөрийгөө хууран “Би өнөөдөр гэрчлэлээ хуваалцахгүй. Надад гэрчлэлээ хуваалцах олон боломж байсан учраас одоо хуваалцах нь бусад гишүүнд шударга бус зүйл болно” гэж өөртөө битгий хэлээрэй. Та гэрчлэлээ хуваалцаарай. Нэг минут гэрчлэлээ хуваалцах нь хангалттай хугацаа.

Танд гэрчлэл байгаа! Үүнийг хөгжүүлж, өргөж, томруулах хэрэгтэй нь мэдээж. Энэ нь таны хийж байгаа тэр л зүйл шүү дээ. Таныг гэрчлэлээ хуваалцах бүрд гэрчлэл тань хүчирхэгждэг.