Гэр бүлийн үдшийн санаа
Энэ дугаарт гэр бүлийн үдшээр ашиглаж болох өгүүлэл, үйл ажиллагаануудыг оруулав. Доор хоёр жишээ өгөгдсөн болно.
8-р хуудасны “Бид юунд итгэдэг вэ” өгүүлэл нь “Бид бошиглогч, төлөөлөгчдийг дагаснаар тэд бол Бурханы үйлчлэгчид хэмээх гэрчлэлийг олж авдаг” хэмээн заадаг. Та Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсийг уншиж эсвэл сонссоноороо бошиглогчдын талаарх гэрчлэлээ өсгөн нэмэгдүүлж чадна. Гэр бүлээрээ ерөнхийлөгч Монсоны саяхны хэлсэн үгнүүдээс нэгийг уншаад, түүний зөвлөгөөний тодорхой нэг хэсгийг сонгон, амьдралдаа хэрэгжүүлэх талаар бодож үзээрэй. Бошиглогчийн хүссэнээр амьдрахдаа хэрхэн адислагдаж байгаагаа таньж мэдэхийг хичээгээрэй.
28-р хуудасны “Ирээд, Намайг дага: Сургаалын үндсийг гэр орондоо заах нь” өгүүлэлд ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) “Хувь хүний болон Сүмийн амжилт нь бид гэр бүлдээ сайн мэдээнд хэрхэн анхаарал хандуулж байгаагаас ихээхэн шалтгаална” хэмээн заасан байдаг. Ирээд, Намайг дага сэдвийг нэг сарын турш гэр бүлээрээ хамтдаа судлах талаар бодож үзээрэй. Та сонгосон сэдвийнхээ хүчин зүйлсийг судруудаас эсвэл Миний сайн мэдээг номло, LDS.org, Судруудын удирдамж, Христийн амьдрал Библийн видео бичлэгүүд гэх мэт бусад судлах материалыг ашиглан долоо хоног бүр судалж болно. Та сурч, мэдэрсэн зүйлсээ долоо хоног бүр гэр бүлийн үдшээр хуваалцаж болно.