Сүмийн түүхэн дэх онцгой хүмүүс Сайн мэдээг түгээх нь Сүмийн түүхийн талаар хуваалцахдаа эдгээр түүхийг ашигла! Сүм зохион байгуулагдсаны дараа Тэнгэрлэг Эцэг хүн бүр сайн мэдээг сонсоосой хэмээн хүссэн. Иосеф Смитийн дүү Самуел анхны номлогч байсан. Иосефын ах Хайрум мөн адил бусдад сайн мэдээний тухай заадаг байв. Нэг өдөр Парлей Пратт хэмээх нэг хүн өдөржингөө Мормоны Ном уншсан тухайгаа Хайрумд ярьжээ. Хайрум түүнд Сүмийн талаар илүү ихийг заасан бөгөөд улмаар тэр баптисм хүртсэн юм. Харин дараа нь Парлей номлолд үйлчилжээ. Тэр Сүмийн агуу удирдагч болсон.