2017
Бусдад итгэлтэй үйлчлэх нь
April 2017


Өсвөр үеийнхэн

Бусдад итгэлтэй үйлчлэх нь

boys with shovels

Ерөнхийлөгч Угдорф бидний Бурханд итгэх итгэлийг “үйлдэл дагалдаж“ байх ёстой гэж хэлсэн байдаг. Бидний “байнгын үйлдэл дагуулсан итгэл … бодгалийг амар амгалан, хайраар дүүргэдэг” хэмээн тайлбарласан. Бид энэхүү адислалын амлалтыг хүлээн авснаар өөрчлөлтийг авчирч мөн цаг зав гарган итгэл дүүрэн үйлчлэх юм бол үүнийг амьдралдаа харж чадна. Та өглөө бүр бусдад үйлчлэхэд туслахыг Их Эзэнээс гуйн залбирч болно. Жишээлбэл: ах, эгч дүүсийнхээ аль нэгнийх нь гэрийн ажилд туслах юм уу найзыгаа магтаж сайшаах хэрэгтэй байгаа эсэхийг харуулахыг Түүнээс хүсэж болно. Тэгээд өдөөлт хүлээн аваад, үүнийхээ дагуу үйлд! Хэрэв та нар эдгээр залбирал болон үйлчлэлийг дадал хэвшил болгож чадвал таны итгэлтэй, тууштай үйлдэл өөрийн тань болон бусдын амьдралыг адислах болно. Ерөнхийлөгч Угдорф та нар “хувь хүн, гэр бүл, үндэстэн ястан, дэлхийг өөрчилж чадна” гэж амласан.