2017
Би хэрхэн оюун санаа, зүрх сэтгэлдээ судлах вэ?
April 2017


Би хэрхэн оюун санаа, зүрх сэтгэлдээ судлах вэ?

Асуулт гарч ирвэл юу хийж болох талаар олж мэд.

girl with heart

Сургаалын болоод түүхэн эсвэл хувийн асуулт гарч ирвэл та юу хийх ёстой вэ? Та хэрхэн хариултаа олж болох вэ? Их Эзэн “Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно” (С ба Г 8:2) хэмээн амласан билээ. Та сүнслэг өдөөлтийг танин мэдэхийн тулд оюун санаа мөн зүрх сэтгэлээ хэрхэн ашигладаг вэ? Энд хэдэн жишээ авч үзье.

Оюун санаа

Судал, залбир, сонс

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс: “амьдралын гол чухал шийдвэрийг гаргах үед … Тэнгэрлэг Эцэг биднээс иймэрхүү асуудлаа сонгох эрхээ ашиглан, сайн мэдээний зарчмуудын дагуу нөхцөл байдлыг оюундаа тунгаан бодож, залбирлаар дамжуулан өөрийн шийдвэрийг Түүнд хэлж танилцуулахыг хүсдэг” хэмээн хэлсэн (“Ариун Сүнс,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 92).

Энэ нь бүх асуултын хувьд адилхан юм. Та судалж байхдаа хариултаа олж авах талаар чин сэтгэлээсээ залбираарай. Ариун Сүнс сүнслэг өдөөлтийг оюун ухаанд тань санаа өгөх, үгс хэлэх эсвэл бусад хувийн чанартай сануулга өгөх зэргээр дамжуулан хэрэгтэй бусад хариулт руу тань хөтөлнө.

Эх сурвалжуудыг ашигла

Судрууд болон судруудын удирдамжаас судалж, өөр бусад зүйлээс суралцах нь танд тустай. Та бас LDS.org дээрх Ерөнхий чуулганы үгс, Gospel Topics, Сүмийн сэтгүүл, Joseph Smith Papers Project болон өөр бусад ХҮГ эх сурвалжуудыг эрж хай. (Сүмийн тус нэмэр болох эх сурвалжуудыг 54-р хуудаснаас үзнэ үү.)

Үүний талаар ярилц

Тусламж хүсэхээс бүү эмээ. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А.Расбанд: “Би та нарт нэг даалгавар өгье. … Та [хариултуудаа олоход туслах] хэн нэгний талаар бодох хэрэгтэй. Итгэл даасан найз, эцэг эхийн аль нэг нь эсвэл хоёулаа, өвөө эмээ, багш, бишопын зөвлөлийн гишүүн эсвэл зөвлөгч гээд аль нь ч байж болно. … Та нар эдгээр асуултын хариултыг олох хэрэгтэй” хэмээн биднийг урамшуулсан юм (Face to Face broadcast, 2016 оны 1-р сарын 20). Оролдоод үзээрэй! Асуултынхаа талаар итгэл даах хэн нэгэнтэй ярилцаад, хамтдаа хариултыг ол.

Зүрх сэтгэл

Судал, залбир, сонс

Дараах үгс нь оюун санаа болон зүрх сэтгэлийн аль алинаар тунгаан бодоход танд туслах нэн чухал алхмууд юм. Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф: “Хэрвээ та сүнслэг үнэнийг олж танихыг хүсвэл зөв хэрэгсэл ашиглах ёстой. Та сүнслэг үнэнийг олж мэдрэх боломжгүй хэрэгслээр түүнийг олж мэднэ гэж үгүй” хэмээн хэлсэн (“Гэрэл ба үнэний талаарх гэрчлэлийг хүлээн авах нь,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23). Ариун Сүнс бол сүнслэг зүйлсэд суралцдаг зэмсэг юм. Иймээс та залбирч, Сүнсийг сонсох юм бол эцэст нь хариултаа олох боломжтой.

Тэвчээртэй бай

Ерөнхийлөгч Угдорф: “Бид зүрх сэтгэл, оюун ухаанаа Бурхан руу хэдий их хандуулна, тэнгэрлэг гэрэл бидэн дээр төдийн чинээ их хуралдах болно. … Урьд нь бүдэг, тас харанхуй, асар хол мэт байсан зүйлс танил бөгөөд тод томруун болж ирдэг” гэж тайлбарласан (Гэрэл ба үнэний талаарх гэрчлэлийг хүлээн авах нь,” 23). Хариултыг эрж хайх нь урт үйл явц юм. Гэхдээ та удаан хүлээх хэрэгтэй байсан ч хариултыг сонсоход бэлэн байвал тэдгээрийг олох болно.

Сүнслэг өдөөлтийг таньж мэдэх дадлага хий

Та сүнслэг өдөөлтийг таньж, Сүнсийг зүрх сэтгэлд тань шивнэх үед хэдий чинээ үйлдэхэд бэлэн байна, ирээдүйд ирэх бусад өдөөлтийг танихад төдий чинээ амархан байна. Та “зөв юм байна гэдгийг мэдрэх болно” эсвэл буруу байвал “дүйнгэ бодол санааг” ч мэдрэх болно (С ба Г 9:8–9-ийг үзнэ үү). Та мөн аядуу зөөлөн сануулга, амар тайван мэдрэмжийг эсвэл өөрт тань онцлог өөр мэдрэмжийг ч хүлээн авч болно. Их Эзэн таныг мэддэг бөгөөд Сүнсийг хэрхэн ойлгодгийг тань бас мэддэг. Тэрээр хайраар дүүрэн, зөвхөн танд зориулсан онцгой удирдамжийг өгөх болно. Тиймээс үргэлжлүүлэн сонсож, дадлага хийсээр бай.