2017
Түүн рүү ирээч, ирээч
April 2017


Түүнд, Түүнд ирэгтүн

Чин сэтгэлээсээ

come come unto Him

1. Биднийг хайрлан, бидэн дээр ирсэн,

Бүх хүний төлөө гараа сунгасан Тэр

Гашуудсан нэгнийг тайтгаруулж,

Гансрал гунигийг давахад тусалдаг.

Түүн рүү ирээч, ирээч

2. Өндрөөс бууж, хүмүүний ёсоор амьдарч,

Өр зүрхний шаналал бүрийг туулсан Тэр

Өлсөж цангасан нэгнийг ойлгож,

Өнчирч туйлдсан зүрхийг эдгээдэг.

Түүн рүү ирээч, ирээч

3. Шаналал зовлон бүрийг амсаж,

Шавь болон дагагчдаа тайтгаруулсан Тэр

Номхон даруу итгэгчдийнхээ

Нүдийг нь нээж, нүглийг нь өршөөдөг.

Түүн рүү ирээч, ирээч

Түүн рүү ирж, Түүнээс суралц.

Тэр хүлцэнгүй даруу нэгэн билээ

Түүн рүү ирээч, ирээч

Бүгд Түүн рүү ирээч, ирээч

© 2016 Стивэн К.Жонс, Майкл Ф.Мүди Бүх эрх хамгаалагдсан.

Энэхүү дууг арилжааны бус зорилгоор сүмд болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан олшруулж болно.