2017
Сайн мэдээг судлах өөрийн гэсэн арга барилтай бол
April 2017


Сайн мэдээг судлах өөрийн гэсэн арга барилтай бол

Сайн мэдээг судалж, сүнслэг асуултандаа хариулт авах дараах зөвлөгөөг туршиж үзээрэй.

young woman studying

Та сүнслэг асуултанд хариулт эрж эсвэл судрыг илүү сайн ойлгох гэж хичээхдээ ямар арга барилаар суралцдаг вэ? Би үүнийг хувь хүний тань хувьд асууж байгаа болно. Хүн бүр сургуульдаа өөр өөр суралцах дадал хэвшилтэй байдаг бөгөөд сайн мэдээнээс суралцахдаа ч гэсэн өөрийн гэсэн арга барилтай байж болно гэдгийг бид мартдаг. Дараагийн удаа сүнслэг асуулт эсвэл сургаалын талаар асуулт гарч ирвэл дараах арга барилын аль нь танд хамгийн тохиромжтой болохыг олж мэдэхийн тулд туршиж үзээрэй.

1. Бий болгох

young man using tablet

Жагсаалт гаргаж, хүснэгт эсвэл газрын зураг зур. (Жишээг доороос харна уу.)

Судлах холбоосыг бий болго. Үг, санаа бодлоо бичиж тэмдэглэн, дараа нь тэдгээрийг хооронд нь зураас, бөмбөлгөөр холбон хэрхэн холбогдож байгааг харуул.

2. Бичих

Судар судлах явцад орж ирсэн бодол санаа, төрсөн сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бичин, ойр ойрхон харж бай.

Залбирлын дараа орж ирсэн бодол санаа, төрсөн сэтгэгдлээ таны судалж байгаа сэдэвтэй шууд холбоогүй байсан ч бичиж тэмдэглэ. Сүнсний зааж байгаа зүйлийг хэсэг хугацааны дараа харж бай.

Өдөр бүр юу сурч байгааг сануулж, тунгаан бодоход тань тус болох үүднээс асуултуудаа тэмдэглэлийн дэвтэр, гар утас, эсвэл цаасан дээр бичээд орныхоо дэргэд тавь.

3. Сонсох мөн ярилцах

mother and daughter studying scriptures

Эцэг эх эсвэл итгэл даах удирдагчтайгаа ярилц. Хамтдаа хариултыг ол. Үүнд цаг их шаардаж болох ч та хоёр хоёулаа өсөж хөгжинө.

Өөр хүнд заа. Мэдэж байгаа зүйлээ ээлж дараалан хуваалц. Бие биенээсээ сурсан зүйлээ ярилц.

Судар болон ХҮГ түүх, эх сурвалжуудыг чангаар сонс.

4. Судалгаа хийх

Судалгаа хийж суралцах нь судраас болон онлайнаар суралцахад тусалдаг (тустай ХҮГ эх сурвалжуудын жагсаалтыг доороос үзнэ үү.)

Сурч байгаа сэдэвтэй тань холбоотой видео бичлэг, дуунуудыг LDS.org-оос хай.

Хам сэдвийг судал. Судалж байгаа сэдэв, сударт тань хамаатай түүхийг эсвэл тойрсон бүлгүүдийг судал.

5. Үйлдэх

young man studying scriptures

Судрууд эсвэл бусад эх сурвалж дээрх түүхүүдийг амьдралдаа хэрэгжүүл. Өөрийгөө тухайн хүний оронд тавьж үзэх нь судалж байгаа зүйлээ илүү сайн ойлгоход тань хэрхэн туслах вэ? Амьдралдаа үүнтэй адилхан нөхцөл байдалд орвол яах вэ?

Судруудаас олсон хариултыг хооронд нь холбох судрын холбоос хий. (Жишээг доороос харна уу.)