Есүсийн тухай түүх
Есүс Христ ариун ёслолыг бидэнд өгсөн
Есүс энэ дэлхийд байх цаг хугацаа нь бараг дуусаж байгааг мэдэж байлаа. Тэрээр төлөөлөгчдөө Сүүлчийн зоогт цуглуулжээ. Есүс ариун ёслолыг тэдэнд өгөөд, Өөрийг нь үргэлж дурсан санахыг хүсэв.
Тэр залбирахаар цэцэрлэг рүү очжээ. Тэрээр хүн бүрийн бүх гэм нүгэл болоод амьдрал дахь гунигтай зүйлийн төлөө зовж шаналсан. Үүний дараа Тэрээр загалмай дээр амиа өргөсөн бөгөөд Түүнийг булшин дотор оршуулсан билээ.
Есүсийг нас барсны дараах ням гаргийн өглөө эмэгтэйчүүд булш руу ирэв. Булшны хаалган дахь чулуу хөдөлж, булш хоосон байлаа. Есүс хаачсан бэ?
Тэр амилсан байлаа! Мари Магделен Есүсийг харсан аж. Өөрийг нь тэнгэрт одсоны дараа сайн мэдээ заахад төлөөлөгчдөө бэлдэхийн тулд Тэрээр тэдэн дээр зочилжээ.
Би ариун ёслол хүртэж байхдаа Есүсийг дурсан санадаг. Тэр бидний төлөө амьдарч, амиа өргөж мөн амилсан гэдгийг би дурсан санадаг. Иймээс би дахин амьдарч чадна!