2017
Бодгалийг аврахад тусалдаг багш
July 2017


Аврагчийн арга барилаар заах нь

Бодгалийг аврахад тусалдаг багш

Аврагч яагаад Өөрийн хэрхэн зааж байгаад ач холбогдол өгдөг байсан бэ? Бидний зорилго үүнээс өөр үү?

Зураг
Jesus sitting with old man

Би Аврагчийн арга барилаар заах талаар бодох үедээ Түүний хэрхэн заадаг байсанд гол анхаарал хандуулдаг. Тэр юу хийсэн бэ? Тэр хүмүүстэй хэрхэн харьцдаг байсан бэ? Эцсийн эцэст Тэр агуу багш байсан! Харин бид Түүн шиг заахыг хүсэж байвал Түүний яагаад заадаг байсныг мэдэх нь нэн чухал. Яваандаа “яагаад” гэсэн асуулт бидэнд болон бидний зааж байгаа хүмүүсийн хувьд тун их нөлөөлөх хүчин зүйл болдог.

Аврагч зааж байхдаа цаг өнгөрөөх, зугаацуулах, бөөн мэдээллээр булахыг зорилго болгоогүй. Хүмүүст заах гэх мэт Түүний хийдэг бүх зүйл бусдыг Тэнгэрлэг Эцэг рүү хөтлөх зорилготой. Аврагчийн бүхий л хүсэл, үйл хэрэг бол Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг аврах явдал юм (2 Нифай 26:24-ийг үзнэ үү). Түүний заасны адил заах гэсэн эрэл хайгуулын явцад Түүнийхтэй адил зорилго бидний сэдлийг төрүүлэх боломжтой.

Өөрөөр хэлбэл, Аврагчийнхтай адил арга замаар заах гэдэг нь бодгалиудыг аврахад туслах зорилготой багш болох явдал юм.

Бусдыг аврах хүсэл

Мормоны Номон дахь миний дуртай түүхийн нэгэн дээр Мозая хааны хөвгүүд леменчүүдийн дунд Бурханы хаант улсыг байгуулахын тулд нифайчуудын хаант улсыг орхисон тухай гардаг. Тэд тэнгэрийн хаант улсын төлөө дэлхий дээрх хаант улсаас татгалздаг. “Тэдний бодгалиудаас цөөн хэдийг боловч аварч болох магад” хэмээсэн учраас тэд дайснууд болох леменчүүдийн дунд очихоор нифайчуудын дундах аюулгүй орчин, тав тухтай байдлаа орхин явдаг (Aлма 26:26).

Юу Их Эзэний эдгээр үйлчлэгчид сэдэл төрүүлсэн бэ? “Тэд аль ч хүмүүний бодгаль мөхнө гэдгийг тэвчиж үл чадах байсан ажгуу, тийм ээ, бүр ямар нэгэн бодгаль төгсгөлгүй тарчлалыг амсана гэдэг чухам тэрхүү бодлууд тэднийг чичирч мөн дагжихад хүргэсэн” (Moзая 28:3). Энэ сэдэл нь тэдэнд “олон зүдрэлийг” даван туулахад хүргэжээ (Aлма 17:5, 14).

Энэ түүх ихэвчлэн намайг бусдыг Христэд авчрахын тулд чадах бүхнээ хийж байна уу хэмээн бодоход хүргэдэг. Би бодгалиудыг аврахын тулд анхаарлаа хангалттай төвлөрүүлж чадаж байна уу?

Бодгалиудыг аврахад тусалдаг багш болох нь

Зураг
teacher with youth

Бид Аврагчийнхтай адил шалтгаанаар заахыг хүсвэл Түүний хэрхэн зааж байсан зарчмууд илүү утга учиртай санагддаг. Тэдгээр нь зөвхөн заах арга барил биш харин Түүнтэй адил болох загвар болдог. Бид дараах болон Аврагчийн арга замаар заах нь гарын авлага дээрх бусад санааг байнга хэрэгжүүлэх тусам зөвхөн Түүнтэй адил заах биш, харин Түүнтэй илүү адил болж чадна.

Илчлэлтийг эртнээс эрэлхийл

Бодгалиудыг аврах ажилд туслахын тулд бид илчлэлт авах хэрэгтэй. Илчлэлтийг “алхам алхмаар, шат шатаар энд бяцхан мөн тэнд бяцханыг өг[дөг]” (2 Нифай 28:30) бөгөөд үүнд цаг хугацаа хэрэгтэй. Тиймээс бид эртнээс бэлтгэж эхлэн, үргэлж илчлэлт эрэлхийлдэг.

Хүмүүсийг хайрла

Багшийн бодгалиудыг аврахад туслах хамгийн хүчтэй арга зам бол хайр юм. Энэ нь магадгүй ангийн гишүүний нэрийг мэдэх, долоо хоногоо хэрхэн өнгөрүүлснийг нь асуух, ямар сайхан үг хэлснийг нь хэлэх эсвэл тэдний хүрсэн амжилт ололт, чухал цаг үед нь баяр хүргэх зэрэг энгийн зүйл байж болно. Анхаарал тавьж, хайраа харуулах нь зүрх сэтгэлийг нээж, бидний зааж байгаа хүмүүст Ариун Сүнсийг хүлээн авахад тусалдаг.

Оюун санаагаа суралцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн заахад бэлтгэ

Бодгалиудыг аврахад тусалдаг багш суралцагчдадаа анхаарлаа төвлөрүүлдэг. Бид хичээлийн материалаа бэлдэж байхдаа өөрсдийн биш харин суралцагчдын хэрэгцээ шаардлагыг хангахад туслах зүйл дээр төвлөрдөг. Бид цаг хугацааг өнгөрөөхөд биш, харин зүрх сэтгэл, оюун санааг дүүргэхэд анхаарлаа илүү хандуулдаг. Бид зөвхөн өөрсдөө юу хэлэх, хийх тухай биш, харин суралцагчид юу хэлж, хийж болох талаар боддог. Бид тэднээс бодол санаагаа хуваалцахыг хүсдэг бөгөөд энэ нь нэгдмэл байдлыг бий болгон, зүрх сэтгэлийг нь нээж, итгэлээ хөгжүүлэхэд тусалдаг.

Сургаал дээр төвлөр

Багш нар хэр үр дүнтэй зааж байгаагаа суралцагчдыг хэр их татан оролцуулснаар үнэлэх нь нийтлэг боловч, энэ нь уг үйл явцын зөвхөн нэг хэсэг юм. Хэрэв ангид их зүйл хуваалцсан ч сургаал маш бага орсон бол Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын нэрлэсэнчлэн “шашны твинки (кремтэй бялуу)” өгсөн болно. Бид хэчнээн сайхан амттай зүйл өгсөн ч сургаалын дэмжигч хүчээр ангийн гишүүдээ тэжээж чадаагүй гэсэн үг.

Бошиглогч Иосеф Смит “Юу ч мэдэхгүйгээр аврагдах нь хүмүүний хувьд боломжгүй бөлгөө”1 хэмээн заасан. Бид зааж байгаа хүмүүстээ хамгийн чухал мэдлэг болох Есүс Христийн сургаалыг олж авахад нь туслах ёстой.

Бид болон ангийн гишүүд маань үзэл бодол, төрсөн мэдрэмжээ хуваалцахдаа судар болон хожмын үеийн бошиглогчдын үгс рүү байнга хандуулж байх хэрэгтэй. Саяхан Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгч Тэд Р.Каллистэр ах “Сайн багш ангийнхны хэлсэн үгийг сургаалтай байнга холбохыг хичээдэг. Жишээ нь, багш “Та нарын хуваалцсан туршлага надад нэг судрыг санагдууллаа. Эсвэл бид сая сонссон зүйлээс сайн мэдээний ямар үнэнийг сурч мэдсэн бэ? Эсвэл бидний сая ярилцсан үнэний хүчийн талаарх гэрчлэлээ хуваалцахыг хүсэж байгаа хүн байна уу?’ гэж асууж болно”2 гэж заасан.

Гэрчлэхдээ Ариун Сүнсийг урь

Бодгалиудыг аврахад тусалдаг багш нь бидний хэлж, хийдэг зүйлс бусдын амьдралд Ариун Сүнсний нөлөөг урих зорилготой гэдгийг ойлгодог. Ариун Сүнс бол багш мөн. Ариун Сүнсний нэг үүрэг бол үнэнийг, ялангуяа Эцэг болон Хүүг гэрчлэх явдал юм. Тиймээс бид сайн мэдээний тухай заахдаа Тэднийг ангийн гишүүдэд гэрчлэхийн тулд Ариун Сүнсийг урьж авчирдаг. Суралцагчдын хэр хүлээн авах байдлаас шалтгаалан Ариун Сүнсний хүч гэрчлэлийг нь хүчирхэгжүүлж, зүрх сэтгэлийг нь өөрчилдөг. Түүний гэрч харахаас илүү хүчтэй.3

Суралцагчдыг өөрсдөө бие даан суралцаж, үйлдэхэд урь

Зураг
woman commenting in class

Би саяхан нэгэн Ням гаргийн ангид суусан бөгөөд багш нь ангийн гишүүдээс долоо хоногийн даалгавраасаа уншиж байхад нэн чухал санагдсан зүйлээ болон уг зүйлээ хэрхэн амьдралдаа хэрэгжүүлсэн талаар хуваалцахыг хүсэж, хичээлээ эхлүүлсэн юм. Энэ нь тэдэнд санаа бодлоо хуваалцаж, олж мэдсэн зүйлийнхээ талаар ярилцах сайхан боломж олгосон. Багш сургаалын талаар бэлдсэн гол санаагаа ярилцлагад нэмж оруулж байгаа нь их зөв байлаа. Уг багш хэрхэн ангийн гишүүдийг Бурханы үгийн хүчийг мэдрэхэд урамшуулан дэмжихэд анхаарч байгаа нь надад гайхалтай санагдсан.

Багш бидний зорилго бол зөвхөн ангиас сайхан туршлага олж авах, цагийг сайхан өнгөрүүлэх эсвэл сайн хичээл заах явдал биш юм. Жинхэнэ зорилго бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ рүү буцаж очих аялалд бусадтай хамт алхах явдал юм. Бидний зорилго бол бодгалиудыг аврахад тусалдаг багш болох явдал билээ.Т

Эшлэлүүд

  1. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иoсеф Смит (2007), 563.

  2. Tэд Р.Каллистэр, “Sunday School ‘Discussion Is a Means, Not an End’”Church News, 2016 оны 6-р сарын 9, deseretnews.com.

  3. Teachings of Presidents of the Church: Harold B. Lee (2000), 39-ийг үзнэ үү.