Төлөөлөгчийн хариулт
Гэр бүлийн зөвлөл гэж юу вэ?
“Гэр бүлийн зөвлөл,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 63–65.
Гэр бүлийн зөвлөл бол долоо хоногийн аль ч өдөр хийж болох цуглаан юм. Үүнийг ганцаараа, эцэг эхтэйгээ эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хийж болно. Энэ нь дараах зүйлсийг хийх боломж олгодог цаг юм …
-
Цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, нэг нэгэн рүүгээ харж байгаад, үгсийг нь сонс.
-
Санааг тань зовоож байгаа эсвэл айж эмээж байгаа зүйлээ эцэг эхдээ хэл.
-
Хүнд хэцүү үед нь ах, эгч, дүүдээ тусал.
-
Зорилго тавьж, цаасан дээр бич.
Гэр бүлийн зөвлөлийг хийхдээ залбирч, гэр орондоо Аврагчийн оршихуйг урьж чадна. Энэ нь танай гэр бүлийг аз жаргалтай байхад тусалж чадна.