2017
Би бусдыг шүүхгүй, гэм нүглийг зөвтгөхгүй байх хоёрыг хэрхэн тэнцвэртэй байлгах вэ?
July 2017


Би бусдыг шүүхгүй, гэм нүглийг зөвтгөхгүй байх хоёрыг хэрхэн тэнцвэртэй байлгах вэ?

Бидэнд бусдыг уучлан, эцсийн шүүлтийг Бурханд үлдээх ёстой хэмээн зарлигласан байдаг (С ба Г 64:9–11-ийг үзнэ үү) ч энэ нь гэм нүглийг зөвтгөнө гэсэн үг биш юм. Хэрэв бид гэм нүгэл үйлдэж байгаа хүмүүсийн дунд байвал гэрэл нь болж, зөв зүйлийн төлөө зогсдог байх ёстой. Энэ нь хамгийн наад зах нь өөрсдөө гэм нүгэлтэй үйлдэлд оролцохгүйгээр үлгэр жишээ үзүүлж, асуудалтай нөхцөл байдал эсвэл хүмүүстэй орооцолдохгүй байхыг хэлнэ. Гэхдээ бид Бурханы хууль болон уг хуулийн талаарх үзэл бодлоо илэрхийлэхийн тулд хүмүүсийн буруу үйлдлийг онцлон заах хэрэгтэй юү? Хэрэв тийм бол бид үүнийг хэрхэн хийх хэрэгтэй вэ?

Энэ асуултын хариулт тухайн нөхцөл байдал, бид тэр хүмүүстэй ямар харилцаатай болох мөн Бурханы хуулийн тухай мэдлэгээс нь шалтгаалж болох юм. Жишээлбэл, гэр бүлийн гишүүн, дотно найз нөхөдтэйгээ наманчлах талаар нүүр нүүрээ харан ярилцах нь өрөө дүүрэн зүс таних төдий хүмүүсийн хажууд ярьснаас илүү дээр. Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Ариун Сүнс танд хайр, тэвчээр, Их Эзэний жишгүүдийг дагах тууштай байдлыг зохих хэмжээнд үзүүлэхэд туслан, үг, үйлдлийг тань удирдах болно.