Сүмийн түүхэн дэх онцгой хүмүүс
Көртланд ба мэргэн ухааны үг
Сүмийн түүхийн талаар хуваалцахдаа эдгээр зургийг хайчлан авч ашигла.
Эхэн үеийн гэгээнтнүүдийг Огайогийн Көртландад амьдарч байхад Их Эзэн тэдэнд ариун сүм барих зарлиг өгсөн. (Ариун сүмийг онцгойлон адисалсны дараа юу болсон талаар С ба Г 110-аас уншина уу.) Их Эзэн мөн Иосеф Смитэд Сүмийн удирдагчдад сайн мэдээ заах сургууль байгуул хэмээн хэлжээ. Энэ сургууль дээр олон хүн тамхи татан, зажилдаг байв. Иосеф, Эмма хоёр утаа уугиулсан, заваан тамхинд дургүй байлаа. Иосеф Их Эзэнээс энэ талаар юу хийх ёстойг асуугаад, бидний одоо мэргэн ухааны үг хэмээн нэрлэдэг илчлэлтийг хүлээн авсан юм. Та энэ тухай С ба Г 89-өөс уншиж болно.