2017
Есүс олон хүнийг хооллосон
July 2017


Есүсийн тухай түүх

Есүс олон хүнийг хооллосон

Матай 14:13–21-ээс эш татав.

Зураг
Jesus Fed Many People 1
Зураг
Jesus Fed Many People 2
Зураг
Jesus Fed Many People 3

Нэг өдөр Есүс ганцаараа байхыг хүсжээ. Тэр завинд суугаад, нам гүм газар руу явав. Төд удалгүй олон хүн Түүний араас иржээ.

Есүс хүмүүст зааж, өвчтэй хүмүүсийг эдгээв. Өдрийн төгсгөлд хүн бүр өлсөж эхлэв. Шавь нар нь Есүсээс хүмүүсийг хот руу өөрсдөдөө хоол хүнс худалдаж авахаар явуулахыг хүсчээ.

Есүс хүмүүсийг явуулахгүйн тулд тэднийг хоолло гэж шавь нартаа хэлэв. Гэвч шавь нарт нь тавхан талх, хоёрхон загас байв. Энэ нь хүн бүрийг хооллоход хүрэхгүй байлаа.

Есүс хоолыг адислаад, хуваав. Дараа нь шавь нар нь хүмүүст тарааж өгчээ. Хангалттай хүрэлцэх болов уу?

Мянга мянган хүүхэд, эмэгтэй, эрэгтэй хүн талх, загасыг идэв. Тэднийг идэж дууссаны дараа 12 сагс хоол үлджээ! Энэ бол чухамдаа гайхамшиг байлаа. Өнөөдөр ч гэсэн дэлхийд гайхамшиг тохиолддог.