2017
Найзыгаа нас барахад
July 2017


Өсвөр үеийнхэнд зориулав

Найзыгаа нас барахад

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Зураг
girl reading hymnbook

Ахлах сургуулийн 11-р ангид байхад найз маань тархины судасны цүлхэнтэй болох нь мэдэгдсэний дараа, маргааш нь нас барсан юм. Хэдийгээр Сүмийн гишүүн байсан ч гэлээ надад маш хэцүү байв. Би ямар ч тохиолдолд Тэнгэрлэг Эцэг болон Аврагчид хандаж болно гэдгийг бүх л амьдралынхаа турш заалгасан байсан ч надтай ийм зүйл урьд өмнө хэзээ ч тохиолдож байсангүй.

Би олон цагаар уйлж, өөрийгөө тайвшруулах ямар нэгэн зүйл олохыг хичээж байлаа. Түүнийг нас барсны дараах шөнө би дууллын номыг нээн, хуудсуудыг эргүүлж байтал “Abide with Me; ’Tis Eventide” (Hymns, д. 165) дуулал гарч ирлээ. Гуравдахь бадаг нь надад гүн сэтгэгдэл төрүүлэв.

Энэ үдэш надтай хамт байгаач.

Тантай үл ярилцваас

Энэ үдэш би ихэд ганцаардана.

Гэрлийг тань ч эс олж,

Дэлхийн харанхуйгаас ч мөн айна.

Гэрт минь та хамт байгаач.

Өө, Аврагч минь та энэ үдэш

Надтай хамт байгаач, гуйя.

Энэ шүлэг намайг маш их тайвшруулсан. Тэр үдэш Аврагч надтай хамт байгаад зогсохгүй, миний сэтгэл яг ямар байгааг мэдэж байгаа гэдгийг би мэдэж авсан. Дууллаар дамжуулан мэдэрсэн хайр зөвхөн тэр орой надад тусалсан юм биш, өөр олон саад бэрхшээлийг даван туулахад тусалсан гэдгийг би мэднэ.