2017
Гэр бүлийн үдшийн санаа
July 2017


Гэр бүлийн үдшийн санаа

Энэ дугаарт гэр бүлийн үдшээр ашиглаж болох өгүүлэл, үйл ажиллагааг оруулав. Доор хоёр жишээ өгөгдсөн болно.

family singing hymns

“Шидэт түрийвч,” 72-р хуудас: Та гэр бүлийн үдшээ Сүмийн “Choose the Right” дууллаар эхлүүлж болно (Hymns, х. 239). Та бас гэр бүлийнхэнтэйгээ зөвийг сонгох нөхцөлөөр дүрд тоглох үйл ажиллагаа хийж болно. Жишээ нь, шалгалтын үеэр хуулмаар эсвэл үйл ажиллагаанд хэн нэгнийг оролцуулмааргүй байвал та юу хийх байсан бэ? Дээрх үйл ажиллагааг гэр бүлийнхээ нөхцөл байдалд тохируулан өөрчил.

“Гэр бүлийн зөвлөл гэж юу вэ?” 74-р хуудас: Гэр бүлийн зөвлөлөө хийхэд бэлдэхийн тулд зөвлөлийн дүрэм гаргаж мөн зорилго тавьж болно. Гэр бүлийнхээ гишүүн бүрээс хувь нэмэр оруулахыг хүс. Дүрэм, зорилгод цахилгаан хэрэгслээ унтраадаг байх, бие биенээ сонсох, болох гэж байгаа аливаа үйл явдлын тухай хэлж ярих, гэр бүлийн урт удаан хугацааны төлөвлөгөө гаргах зэргийг оруулж болно. Хүмүүсийг гэр бүлийн зөвлөлөө хийх гэж тэсэн ядан хүлээдэг болгохын тулд зөвлөлөө хувь хүн рүү чиглэсэн, зугаатай болго.