2019
Бид баяр баясгалан, аз жаргалыг хэрхэн олдог вэ?
2019 оны 12-р сар


Бид баяр баясгалан, аз жаргалыг хэрхэн олдог вэ?

Painting of the Savior

Тэр бүгдийг эдгээсэн, Майкл Малм

Надад болон өөр олон хүний хувьд зөв шударга амьдралыг сонгосон ч баяр баясгалантай эсвэл аз жаргалтай байхад заримдаа өөр нэмэлт асуудал тулгардаг. Заримдаа надад “Зарлигуудыг дагасаар байхад яагаад надад аз жаргалыг мэдрэхэд хэцүү байна вэ?” гэсэн бодол төрдөг.

Ажилгүй болох, хайртай хүнээ алдах, биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд муудах гээд аз жаргал, сайн сайхан байдлыг мэдрэхэд бидэнд олон зүйл сөргөөр нөлөөлдөг. Гэсэн хэдий ч ямар ч хүнд хэцүү зүйл тохиолдсон байлаа гэсэн сайн сайхан өдрүүд ирэх болно гэдэгт би итгэдэг. Би 24-р хуудсан дээрх “Аз жаргалын эрэл” нийтлэлдээ, ялангуяа аз жаргалд хүрч чадахгүй нь гэж бодогдох үед хэрхэн үүнд хүрэх талаар сайн мэдээний талаас харах өнцгөө шинжлэх ухааны судалгаатай хамт хуваалцсан.

18-р хуудсан дээрх ахлагч Дэвид А.Бэднарын “Есүс Христ: Үүрд үргэлжлэх баяр баясгалангийн эх ундарга” нийтлэл бидэнд жинхэнэ бөгөөд үүрдийн баяр баясгалангийн талаар заасан. Судрын болон бошиглолын бүрэн ойлголтоор дүүрэн түүний нийтлэлд бидний мөнхийн сайн сайхнаас гадна мөнх бус амьдралынхаа туршид баяр баясгаланг олохтой холбоотой чухал удирдамж зааврууд орсон.

Сударт “Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө” (2 Нифай 2:25) хэмээн өгүүлсэн байдаг. Тас харанхуй шөнийн дараа өглөө нь үргэлж нар манддаг.

Дэвид Диксон

Сүмийн сэтгүүлүүд