Залуучуудад зориулав
Та ганцаар биш. Надад итгэ
Би насанд хүрэхдээ ганцаардал гэж юу болохыг бүрэн ойлгосон гэж бодож байлаа. Өсөх насандаа би олон удаа нүүж байсан тул тав тухтай орчноо орхиж, шинэ найз нөхөдтэй болж байсан хангалттай их туршлага надад байсан. Харин би дэлхий дээрх хамгийн сайн залуутай гэрлэхдээ дахин хэзээ ч ганцаардахгүй гэдгээ мэдэж байсан, тийм үү?
Үгүй.
Богино хугацаанд үргэлжлэх байсан ч гэсэн залуу насандаа ганцаардлаас бултах бараг боломжгүй. Дуусашгүй, хийх хэрэгтэй олон зүйл биднийг ямар ч завгүй байлгадаг. Бид оюутан, эхнэр, нөхөр, ажилтан, эцэг эх гээд шинэ үүрэг хариуцлага хүлээж авдаг. Бид бас гэр орон, гэр бүлээсээ хол газар нүүдэг. Бас маш том, бүр ганцаардуулах шийдвэрүүдээр бөмбөгдүүлдэг. Үүнээс гадна бидэнд өдөр тутмын болон өдөр тутмын бус саад бэрхшээлүүд тулгардаг. Энэ бүхэн нэмэгдсээр ганцаардал өнөөгийн залуучуудын дунд хамгийн их давамгайлдаг мэдрэмжүүдийн нэг болдог. Аз болоход, энэхүү ганцаардлаас салах олон арга зам байдаг бөгөөд энэ хэсэгт энэ тухай авч хэлэлцэнэ.
44-р хуудсан дээр Шайла Сүмд нэгдсэн явдал эцэст нь түүнд ганцаардлаасаа салахад хэрхэн тусалсан талаар хуваалцсан. 48-р хуудсан дээр Минди Христийн адил бид хэрхэн найз нөхөдтэй болж, нөхөрлөлийг үнэлж сурах арга замын талаар бидэнд заасан. Зөвхөн цахим хувилбар дээрх нийтлэлүүдэд Бэлла сайн найз нөхдийн бидэнд үзүүлэх сайн нөлөөг онцлох бөгөөд би Христийн мэндэлсний баярын үеэр хайртай хүмүүсээсээ хол, ганцаардаж байгаа хүмүүст зориулсан цөөн хэдэн санааг өгнө.
Гадагш гарч, шинэ найз нөхөдтэй болох, өдөр бүр бодит харилцаа холбоо тогтоох эсвэл Аврагчтай илүү ойрхон харилцаатай болох гэх мэт ганцаардлаас гарах арга замууд байдаг. Есүс Христ үргэлж бидэнтэй хамт байдгийг, үнэндээ бид хэзээ ч ганцаараа биш гэдгийг ухаарах үед бид өөрсдийн тав тухтай байдлаас гарч, эрүүл харилцаа тогтоон, эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралыг адислах хүчтэй болдог.
Чамд итгэдэг хүнээс,
Алэксандра Палмэр