Тэргүүн Зөвлөлөөс
Дэлхийн гэрэл
2011 оны Тэргүүн Зөвлөлийн Христийн мэндэлсний баярын онцгой цугларалтаас эш татав.
Гэрэл нь Есүс Христийн төрөлтийн хамгийн сайхан бэлгэ тэмдгүүдийн нэг юм. Есүс төрөхдөө харанхуй дэлхийд гэрэл авчирсан.
Гэрэл нь Аврагчийн төрөлтийн бэлгэ тэмдэг байна хэмээн бошиглогчид заасан байв. Есүсийг төрөхөөс олон жилийн өмнө лемен үндэстэн Самуел ийн бошигложээ.
“Тэнгэрт агуу гэрлүүд байх болно, үүний хэрээр түүнийг ирэхийн өмнө шөнө харанхуй болохгүй, үүний хэрээр энэ нь хүмүүнд өдөр мэт үзэгдэх болно.
Мөн болгоогтун, та нарын хэзээ ч тийм нэгнийг болгоогоогүй тэрхүү нэгэн шинэ од гарах болно” (Хиламан 14:3, 5).
Энэ од Есүсийг бишрэн шүтэх мэргэн хүмүүсийг хөтлөн авчирсан. Тэд Түүнд үнэт бэлэг, алт, гүгэл, мир бэлэглэсэн.
Есүс бол Амьд Христ гэдгийг би гэрчилж байна. Бид түүнийг санаж, Түүний адил хайрлахыг чин сэтгэлээсээ хичээж чадна. Энэ бол Христийн мэндэлсний баярын сүнс. Энэ нь өдөр тутмын жинхэнэ аз жаргалын сүнс юм.
Одыг дага
Есүсийг төрөхөд мэргэн хүмүүс одыг дагасан. Мэргэн хүмүүст Есүсийг олоход туслахын тулд доорх оддыг буд.