Судрын түүхүүд
Есүс мэндэллээ
Бид Христийн мэндэлсний баяраар Есүс Христийн төрснийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Есүс Бетлехемд төрсөн. Түүний эхийг Мариа, харин Мариагийн нөхрийг Иосеф гэдэг байсан.
Мариа, Иосеф хоёр бяцхан Есүсийг Иерусалим дахь ариун сүмд авчрав. Тэнд Симеон гэгч эр бяцхан Есүсийг гар дээрээ авсан. Ариун Сүнс түүнд Есүс бол Бурханы Хүү гэж хэлэхийг тэр мэдэрчээ.
Анна гэгч эмэгтэй мөн Есүсийг хараад, түүнийг Аврагч болохыг мэдсэн. Тэр Түүний тухай бусдад хэлэхээр явав.
Христийн мэндэлсний баяраар би Есүсийн тухай боддог. Тэр үнэхээр амьд. Тэр надад хайртай!