2019
Есүсийн тухай түүхүүд
2019 оны 12-р сар


Есүсийн тухай түүхүүд

Зураг
Stories of Jesus

Энэхүү будах хуудсыг Италийн Ром дахь ариун сүмийн зочдыг хүлээн авах төвийн гоёмсог өнгөт шилэн цонхны зурган дээр үндэслэн бүтээсэн болно. Уг цонх нь Есүсийн заасан түүхүүд болон Түүний амьдралд болсон бусад чухал үйл явдлаар дүүрсэн. Та дараах үйл явдлуудыг олж чадах уу? Тэдгээр нь Есүсийн тухай бидэнд юу заадаг вэ?

  1. Тагтаа тэнгэрт нисэж байгаа нь (Матай 3:16-г үзнэ үү)

  2. Шархадсан эрийг илжгэн дээр тэгнэн явж байгаа нь (Лук 10:30–37-г үзнэ үү)

  3. Худаг дээр байгаа эмэгтэйн дэргэдэх чулуу (Иохан 8:7-г үзнэ үү)

  4. Шувууд газарт буй үрийг идэж байгаа нь (Матай 3:1–9-ийг үзнэ үү)

  5. Дэнлүү болон савтай тос барьсан эмэгтэй (Матай 25:1–13-ыг үзнэ үү)

  6. Гахайны дэргэд сууж буй эрэгтэй (Лук 15:11–32-ыг үзнэ үү)

  7. Талх, загасаар дүүрсэн сагс (Лук 9:13–17-г үзнэ үү)

  8. Эхийнхээ хормойноос барьсан охин (Лук 5:39–42-ыг үзнэ үү)

  9. Есүс рүү харж буй хүү (Марк 10:13–16-г үзнэ үү)

  10. Азарган тахиа (Лук 22:54–62-ыг үзнэ үү.)

  11. Тагтан дээр зогсож буй чинээлэг эр (Лук 12:16–21-ийг үзнэ үү)

  12. Завь (Марк 4:35–41-ийг үзнэ үү.)

Хэвлэх