2019
Ахлагч Соарэс Колумбид айлчлав
2019 оны 12-р сар


Төлөөлөгчид дэлхий даяар

Ахлагч Соарэс Колумбид айлчлав

Төлөөлөгчид хүмүүст тохинуулж мөн тэдэнд Есүс Христийн тухай заахаар дэлхийг тойрон аялдаг.

Зураг
Elder Soares Visits Colombia

Ахлагч Үлиссэс Соарэс Колумбийн Барранкила хотод шинэ ариун сүмийг онцгойлон адислахад туслахаар ерөнхийлөгч Даллин Х.Өүкстэй хамт явсан юм.

Олон хүүхэд ариун сүмийн онцгойлон адислагдахыг харахаар эцэг эхтэйгээ хамт ирсэн байв.

Ерөнхийлөгч Өүкс булангийн чулууг лацдахад туслах нэг охин, нэг хүүг урьжээ. Ариун сүм баригдаж дууслаа!

Шав тавих ёслолын дараа ахлагч Соарэс ариун сүмд үг хэлэв. Дараа нь ерөнхийлөгч Өүкс ариун сүмийг Их Эзэнд зориулан онцгойлон адислах залбирлыг хэлжээ. Одоо уг ариун сүм Их Эзэний өргөө болсон.

Удахгүй хүүхдүүд дотор нь орж, гэр бүлтэйгээ лацдан холбогдож, ариун сүмийн баптисмыг гүйцэтгэх боломжтой болно!

Хэвлэх