2019
Сайн байна уу? Колумбиас мэндчилж байна!
2019 оны 12-р сар


Сайн байна уу? Колумбиас мэндчилж байна!

Hello from Colombia

Сайн уу, биднийг Марго, Паоло гэдэг.

Бидэнтэй хамт Колумбиар аялна уу!

Колумби улс Өмнөд Америкийн хойд хэсэгт оршдог. Испани хэлтэй энэ улс ойролцоогоор 49 сая хүн амтай, 200 мянга орчим Сүмийн гишүүнтэй.

Колумби нь халуун орны уур амьсгалтай бөгөөд олон төрлийн ургамал, амьтадтай. Үнэндээ, энд өөр ямар ч оронд байдаггүй олон төрлийн шувуу байдаг. Олон өнгөт “танагэр” гэдэг энэ шувуу шиг тэдгээрийн олныг өөр хаанаас ч олох боломжгүй.

Энэ охин арэпa гэдэг эрдэнэ шишийн амттай бялуу идэж байна. Колумби хүмүүс үүнийг ихэвчлэн бяслаг, махтай иддэг.

12-р сарын 7-нд Колумбид el Día de las Velitas (Жижигхэн лааны өдөр) болдог. Хүмүүс Христийн мэндэлсний баярыг эхлүүлэн гудамжиндаа хэдэн мянган лаа асаадаг.

Энэ сард Колумбийн Барранкүйлла ариун сүмийг онцгойлон адисалсны нэг жилийн ой болж байгаа.

Энэ бол шинэ ариун сүмийн зураг. Колумбийн нийслэл Богота хотод бас нэг ариун сүм байдаг.

Колумби улсын зарим найзтайгаа уулзъя.

“Амьдралд маань сайн мэдээ байгаад би баярладаг мөн адислагдсанаа мэдэрдэг. Би Есүс Христ амьд бөгөөд биднийг хайрладаг мөн бошиглогч Иосеф Смит энэ Сүмийг сэргээсэн гэдгийг мэднэ. Биднийг удирддаг бошиглогч байгаад би талархдаг.”

Камила Р., 10 настай, Колумби, Валле дел Каука

“Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр амьд бөгөөд биднийг хайрладаг гэдгийг би бүхий л сэтгэл зүрхээрээ мэднэ. Тэд Мормоны Номыг хүн бүрд унших боломжийг олгохын тулд орчуул гэсэн илчлэлтийг Иосеф Смитэд өгсөн.

Луис В., 12 настай, Колумби, Валле дел Каука

Колумбиар бидэнтэй хамт аялсанд баярлалаа! Дараа жил дахин уулзацгаая!