2019
Христийн мэндэлсний баяр дэлхий дахинд
2019 оны 12-р сар


Христийн мэндэлсний баяр дэлхий дахинд

child hitting pinata

Мексикт олон хүн Христийн мэндэлсний баярыг тэмдэглэхдээ гэр бүл, найз нөхөдтэйгөө цугларч пината эвдэлж нээдэг.

Христийн мэндэлсний баярын ямар ямар уламжлалд та дуртай вэ? Гэр бүлээрээ хөршүүд рүүгээ явж, магтуу дуу дуулах уу? Чаргаар гулгасныхаа дараа халуун шоколад уух уу? Далайн эрэг дээр мах шарж идэхээр явах уу?

Баярын ил захидал хийдэг зарим компанийн хэрхэн дүрсэлдгээс үл хамааран Христийн мэндэлсний баярыг аль ч уур амьсгал, соёл, байршилд, тухайлбал ширхэг ч цасгүй, нарсны өчүүхэн ч үнэргүй газарт ч олонтоо тэмдэглэдэг.

Дэлхий даяар өсвөр үеийнхний Аврагчийн төрөлтийг тэмдэглэдэг зарим арга замыг дурдъя.

family with Santa Claus

Зураг чимэглэлийг Нина Хантэр

“Манай гэр бүлийн хувьд 12-р сар нэгдмэл байдлыг төлөөлдөг. Бид Христийн үлгэр жишээний дагуу амьдрах дуртай бөгөөд Түүний бидний төлөө үйлдсэн зүйлс, хүлээн авсан олон адислалаа үргэлж өөрсдөдөө сануулахыг хичээдэг. Манай зочдын өрөөнд 20 орчим улаан зүрхээр хүрээлүүлсэн Аврагчийн зураг байдаг.

Шөнө дунд бэлэг задлахаар бэлдэхдээ би эхлээд гэр бүлээ, дараа нь Христийн зургийг хардаг. Түүний зураг тэр өрөөнд байгаад би бахархдаг. Мөн манай гэр бүлд Түүний өгөхийг хүссэн зүйлийг бид хүлээн авч байгаа гэж хэлэх боломжтой байгаадаа би дотроо бахархдаг.

Би бүрэн цагийн номлолд үйлчлэхээр төлөвлөж байгаа. Христийн мэндэлсний баяраар хамтдаа өнгөрүүлдэг эдгээр цаг мөч сайн мэдээг бусадтай хуваалцах хүслийг маань улам бүр бадраадаг. Сайн мэдээтэй байхад Христийн мэндэлсний баяраар огт өөр мэдрэмж авдаг. Сайн мэдээтэй байхад Христийн мэндэлсний баяраар бүх зүйл Христэд болон гэр бүлд төвлөрдөг бөгөөд энэ нь намайг илүү их тайвшруулдаг.”

Мэриам Г., Франц, Парис

girl from India

“Бангалорт Христийн мэндэлсний баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Хинди, лал, христийн гээд бүх шашны хүмүүс тэмдэглэдэг. Олон хүн гэртээ Христийн мэндэлсний баярын модоо чимэглэж, од өлгөдөг.

“Манай гэр бүл Сүмийн Гэрлээ гэрэлтүүл хуанлид оролцдог уламжлалтай. Ээж маань бас хөршүүд, ажлын хүмүүс, найз нөхөд, гэр бүлийнхэндээ бялуу бэлдэж эхэлдэг. Бид Христийн мэндэлсний баярын өмнөх үдэш гэр бүлийнхээ бүх гишүүнийг гэртээ урьдаг. Христийн мэндэлсний баярын онцгой цугларалтаа бид оройн 10:30-аас гэртээ эхлүүлж, дуулал дуулж, судраас уншиж, Христийн мэндэлсний баярын зарим видео бичлэгийг үзэж, яриа өрнүүлдэг.

12-р сарын 25-ны шөнө дунд бяцхан Есүсийг хүүхдийн оронд тавихад бид жаахан хүүхдүүдийг урьдаг. Бид “Христийн мэндэлсний баярын мэндийг” гэр бүлийн гишүүн бүрдээ хүргэж, бялуугаа зүсэж, шөнөжингөө ярьж, оройтож унтдаг.

Есүс Христ амьдралын маань хэсэг байдагт бид маш их талархдаг. Түүгээр дамжуулан бид үүрдийн баяр баясгаланг олдог билээ.”

Анкита К., Энэтхэг, Бангалор

volunteers

“2018 оны Христийн мэндэлсний баяр миний тэмдэглэж байсан хамгийн сайхан баяр байсан. Нэгдмэл, нөхөрсөг уур амьсгалд байсан ба би дүрвэгчдэд зориулсан үйл ажиллагаанд оролцож чадсан юм.

Би улаан цаасан гутал хийж, оройн зоогт уригдан ирсэн хүмүүст хэрхэн үүнийг хийхийг зааж, таваг бүр дээр тавьсан. Оройн уригдсан хүмүүс ням гарагт тарааж өгөх хувийн ариун цэврийн хэрэгслээр дүүрэн үүрдэг цүнх авчирч билээ.

Оройн үйл ажиллагаагаар бид дүрвэгчидтэй хамт Христийн тухай кино үзсэн. Тэр маш сайхан мартагдашгүй Христийн мэндэлсний баяр байсан.”

Алэксис Л., Франц, Парис

kids in front of lemonade stand

Бид зун ашиглахаар нимбэгний шүүсний энэ лангууг хийсэн ч үүнийг Христийн мэндэлсний баяраар хүмүүст жигнэмэг, халуун шоколад өгөхөд ашиглахад нэн тохиромжтой! Бусдад бүтээлч маягаар үйлчлэхдээ би Аврагчтайгаа илүү ойр байгаагаа мэдэрдэг.”

Брүклин Х., Канад, Алберта

kids with a dog

“Би эгч нартайгаа хамт байх, ялангуяа тоглож цагийг өнгөрүүлэх дуртай. Христийн мэндэлсний баярын үеэр бид өдөр бүр лааны гэрэлд оройн хоолоо иддэг. Ийн суухад амар тайван мэдрэмж төрдөг. Лааны гэрэл надад Дэлхийн гэрэл болох Аврагчийг маань сануулдаг.

Дэйн Х., Канад, Алберта

young man surfing

“Олон хүн уулыг амар тайван, байгальтай харьцаж Бурханы бүтээлийн гоо үзэсгэлэнг олж нээдэг газар гэж үздэг. Гэвч Хавайд бид Бурханы хүчийг далай тэнгисээс, үүний бүх гайхамшгаас мэдэрч, таашаал авдаг.

Байгалийн болон гэр бүлийнхээ хүрээнд өнгөрүүлсэн ямар ч цаг хугацаа харилцаа холбоог бэхжүүлдэг. Та амьдралын чимээ шуугианаас тасарч, хүрээлэн буй гоо үзэсгэлэн дээр, ялангуяа харж буй зүйлс, хамт байгаа хүмүүстээ анхаарлаа төвлөрүүлдэг.

Христийн мэндэлсний баяраас өөр энэ дэлхийтэй мөн гэр бүлийнхэнтэйгээ илүү их ойр дотно байгаагаа мэдрэх сайхан баяр үгүй. Учир нь тэдгээр нь хоёулаа Тэнгэр дэх Эцэг, Аврагч Есүс Христийн маань өгсөн төлөвлөгөөнд асар чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.”

Даяан А., Зайрус А-ийн зурагтай хамт, АНУ, Хавай

family in front of temple replica

“Манай гэр бүл үргэлж Христийн мэндэлсний баяраар ямар нэгэн төрлийн үйлчлэлд оролцдог. Тэдгээрийн нэг нь тусламж хэрэгтэй хүмүүст зориулан хоол хүнс, амттан өгдөг ажил юм. Бусдад үйлчилснээр бид Бурханы хайрыг үзүүлэх боломжтой. Миний эцэг эх сайн үлгэр жишээ үзүүлэн, бусдад үйлчлэх замаар Христийн мэндэлсний баярын утга учрыг надад заасан. Энэ үйл явдал надад дэлхий дээрх миний гүйцэтгэх үүрэг, Христийн мэндэлсний баярын учир утгыг ойлгоход тусалсан юм.

Аарон С., Энэтхэг, Бангалор

young man

“Манай гэр бүл өнөр өтгөн тул заримдаа бид бүгдээрээ энэ байшинд болон хажуугийнх нь байшинд цуглардаг. Бид дуулж хөгжимддөг. Бид бас бүжиглэдэг. 12-р сард сургууль амардаг тул бид үргэлж энэ хугацаанд гэр бүлээрээ аль болох олон удаа цуглардаг.

Бид тоглон, ярилцаж, инээлдэж, хооллодог. Энэ бол манай гэрийн уламжлал. Сургууль орж байх үеэр энэ бүхнийг гэр бүлийнхэнтэйгээ хамт хийх цаг надад байдаггүй. Тиймээс бид эдгээр уламжлалаа хадгалахыг хичээдэг. Гэр бүл бол хамгийн чухал зүйл юм. Эдгээр уламжлал бидэнд гэр бүлээрээ хамт байхад тусалдаг.

Хуан К., Колумб, Барранкүйлла

“Түймрийн дараа би бидэнд байгаа хамгийн чухал зүйл бол гэр бүл, найз нөхөд юм гэдгийг ухаарсан. Хэдийгээр бид олон бэлэг аваагүй ч гэр бүлээрээ тойрон суух үнэхээр сайхан байв. Хэдийгээр энэ нь бидний ердийн Христийн мэндэлсний баяраас өөр байсан ч бидний хувьд аз жаргалтай цаг мөч байсан.”

Рэйчэл В.

“Би хэд хэдэн ачааны машин дүүрэн хандивласан тоглоомыг буулгаж, цэгцлэхэд тусалсан. Дараа нь бид хаалгыг нээж, хүн бүрийг оруулж билээ. Бүх хүүхдийг харах үнэхээр сайхан байсан. Тэдний нүд сэргэж, ямар их баяртай байсан гээч! Ийм аймшигтай зүйлийг туулсныхаа дараа тэднийг баяр хөөртэй, амар тайван байгааг харах нь намайг баярлуулсан.”

Оодри В.

“Хүн бүр нэгдэцгээж, нийгмийн хувьд нэг нэгнээ түшиж тулахыг харах сайхан байсан. … Материаллаг зүйлс тийм ч чухал биш юм байна гэдгийг би мэдэж авсан юм. Үйлчлэл, гэр бүл, хамтдаа өнгөрүүлсэн цаг мөч үүнээс ч илүү үнэтэй. Амьдрал өөрөө үнэ цэнтэй. Аливаа зүйл хэзээ ч муудан өөрчлөгдөж болох тул амьдрал өөдрөг сайхан байгаа үед эерэг талыг нь таашаан өнгөрүүлэхийг хичээх хэрэгтэй. Бид л тэр эерэг сайхан орчныг бүрдүүлдэг хүмүүс шүү дээ!”

Билли А.