2019
Гишүүд “Ирээд, Намайг дага” хөтөлбөрөөс хүлээн авсан адислалын тухай хуваалцав
2019 оны 12-р сар


Зөвхөн цахим хувилбараар

Гишүүд Ирээд, Намайг дага хөтөлбөрөөс хүлээн авсан адислалын тухай хуваалцав

Судар судлах эх сурвалжаа болгон, Ирээд, Намайг дага хөтөлбөрөөс мэдэж авсан үнэн бүх хүнд хамаатай юм.

Сүмд сүүлийн үед олон өөрчлөлт гарч, Их Эзэн Өөрийн ажлыг хэчнээн их яаравчлуулж, сайн мэдээг дэлхий даяар түгээхэд тусалж байгааг олж харахад гайхалтай байна. Онцлох нэг томоохон өөрчлөлт бол энэ жил Ирээд, Намайг дага хөтөлбөрийг нэвтрүүлснээр янз бүрийн нөхцөлд амьдарч байгаа олон гишүүний амьдрал адислагдсан явдал юм. Хосууд, бэлэвсэрч үлдсэн хүмүүс, залуучууд, хүүхдүүд нь тусдаа гарсан эцэг эхчүүд гээд Ирээд, Намайг дага хөтөлбөрийг хэрэгжүүлсэн хүмүүсийн туршлагаас харахад, таны амьдрал чухам аль үе дээрээ явж байгаагаас үл хамааран таны судраас судалснаар олж авах үнэн бүх хүнд хамаатай бөгөөд эдгээр нь гэр бүлээ бэхжүүлэх, Тэнгэрлэг Эцэгтэй ойртох, хувийн илчлэлтийг таньж, хүлээн авах гэх мэт адислалуудыг хүртэх эрхтэй болгодог. Ирээд, Намайг дага хөтөлбөрийг судар судлах эх сурвалжаа болгон ашигласнаар амьдралыг нь хэрхэн адисалсан талаарх дэлхий даяарх гишүүдээс ирсэн хэдэн түүхийг энд оруулав.

“Би одоо судруудыг өмнө нь уншдаг байснаасаа илүү их уншдаг болсон. … Энэ нь манай гэр бүлийг адислаад зогсохгүй, намайг өдөр бүр энэ талаар бодох боломжтой болгон адисалсан юм. Энэ нь долоо хоногийн турш хэрэгжүүлэх, урьд өмнөхөөс ч илүү сайн загвар болсон юм.” —Тим Пепперс, АНУ, Юта

“[Манай гэрийнхэн бүгдээрээ] [гэрээрээ судар судлахад] илүү их оролцож, улам бүр сонирхдог болсон. Бид Сүнсийг илүү ихээр мэдэрч эхэлсэн. … Энэ хөтөлбөр биднийг нэгтгэсэн бөгөөд биднийг улам дотно болж, нөхөрлөлөөсөө илүү таашаал авч, бие биеийнхээ үзэл бодлыг хүндэтгэдэг байх боломжийг олгосон юм.” —Ники Кристэнсэн, АНУ, Кентаки

Ирээд, Намайг дага хөтөлбөртэй холбоотой туршлага намайг Тэнгэрлэг Эцэгтэй минь илүү ойртуулсан юм шиг санагддаг тул онцгой байдаг. Хүмүүс танихгүй хүнээ хайрлаж чадахгүй гэдэг. Харин бошиглогчдын болон Есүс Христийн амьдралыг судлах нь тэднийг таньж мэдэж мөн хайрлах боломжийг олгодог юм. Энэ нь надад Тэнгэрлэг Эцэгийн хайрыг бүх зүйл дээр мэдрэх боломжийг олгодог. … Энэ нь Түүний миний төлөө өдөр бүр хийдэг, миний өмнө нь анзаарч байгаагүй жижиг гэлтгүй зүйлсийг олж харах боломжтой болгосон юм.” — Карла Имелда Гүтэррэз, Мексикийн Мехико хот

Ирээд, Намайг дага хөтөлбөр нь ганц бие залуучуудыг өдөр бүр судраасаа уншиж, зүгээр л Бурханы хайрыг мэдэрч мөн Түүний тэднээс сураасай хэмээн хүсдэг мөн тэдэнд зориулан хадгалсан бүхнийг олж харахад уриалдаг учраас тэднийг гарцаагүй адислах болно.” —Анжела Ривера, АНУ, Кентаки

“Энэ нь миний ням гарагт хандах хандлагыг өөрчилсөн, бас хамгийн чухал нь гэр бүлдээ хандах хандлагыг маань өөрчилсөн юм. Бид бие биенээ хүчирхэгжүүлж, долоо хоногийн турш хамтдаа өсөж хөгждөг.”—Ким Петерсон, АНУ, Юта

“Энэ нь миний судраас судлах арга барилыг өөрчилсөн. … Би өдөр бүр унших урам авсан. Энэ үнэхээр гайхалтай. Хичээлүүд нь надад зориулагдсан юм шиг л санагддаг.” — Мариа Югениа Кэрвин, Мексикийн Мехико хот

“Энэ хөтөлбөр надад итгэл үнэмшлээ бодож үзэх, Тэнгэрлэг Эцэгт ойртож байгаагаа мэдрэх боломжийг олгосон. Би амьдралдаа илүү амар амгаланг мэдрэх болсон. Би одоо хичээлээ бэлтгэхдээ илүү их баяртай байдаг болсон. Багшийн хувьд энэ нь надад [суралцагчдынхаа] амьдралд өөрчлөлтийг бий болгож байгаа мэт санагдуулдаг.” — Жак Лонг, АНУ, Кентаки

“Энэ хөтөлбөр намайг номлолоосоо буусны дараа өдөр бүр эцэг эхтэйгээ хамт судлах үйл явцад шилжихэд их нэмэр болсон. Бид [өмнө нь] хувь хувьдаа судалж, хоорондоо ингэж харилцдаггүй байсан тул хамтдаа хүчирхэгжиж чаддаггүй байсан. Харин гэр бүлээрээ судалж эхэлснээс хойш би гэр бүлээ хэрхэн асар их хүчирхэгжиж байгааг харж чадахаар болсон. Бид хамтдаа судлах тоолондоо Сүнсийг мэдэрч чаддаг.” —Алан Вела, Мексикийн Мехико хот

“Сүнсийг өдөр бүр өөрийн амьдралд болон бүх зүйл дээр урьснаар би илүү их баяртай байдаг болсон. Надад би илүү сайжирч байгаа юм шиг санагдах болсон. Миний хувьд, Их Эзэн миний талд байгааг үнэхээр мэдэж авч, мэдэрдэг болсон маань тодорхойгүй, үл мэдэгдэх зүйлээр дүүрэн амьдралаа туулахаар олж авсан хамгийн сайн арга зам болоод байна.” — Женна Петерсон, АНУ, Кентаки