2020
Есүс Христ бол …
2020 оны 1-р сар


Мормоны Номын ойлголтууд

Есүс Христ бол …

Jesus Christ Is the

Бүтээгч

“Мөн тэрээр Есүс Христ, Бурханы Хүү, тэнгэр ба газрын Эцэг, эхлэлээс бүх зүйлийг Бүтээгч хэмээн нэрлэгдэх болно” (Мозая 3:8).

Сайн хоньчин

Сайн хоньчин та нарыг дууддаг; тийм ээ, мөн Христийн нэр болох өөрийнхөө нэрээр та нарыг тэр дууддаг” (Алма 5:38).

Израилын Ариун Нэгэн

“Болгоогтун, хүмүүнд зориулагдсан харгуй нарийн, гэвч энэ нь түүний өмнө шулуунаар зурайна, мөн Израилын Ариун Нэгэн бол их хаалганы сахиул; мөн тэрээр нэгээхэн зарцыг тэнд үл ажиллуулдаг” (2 Нифай 9:41).

Бурханы Хурга

Бурханы Хурга бол Мөнхийн Эцэгийн Хүү хийгээд дэлхийн Аврагч; мөн бүх хүмүүн түүнд ирэх ёстой, эс бөгөөс тэд аврагдаж чадахгүй” (1 Нифай 13:40).

Мессиа

“[Лихай] … сонссон басхүү үзсэн зүйлүүд хийгээд түүнчлэн номноос уншсан зүйлүүд, Мессиагийн ирэх[ийг] … илэрхийгээр мэдүүлсэн гэдгийг тэрбээр гэрчилсэн болой” (1 Нифай 1:19).

Бурханы Төрсөн Ганц Хүү

“Тиймийн тул, наманчлах мөн зүрх сэтгэлээ эс хатууруулах хэн боловч, тэрээр нүглүүдийнхээ ангижралын төлөө, миний Төрсөн Ганц Хүүгээр дамжуулан нигүүлслийг хүртэх эрхтэй болно” (Алма 12:34).

Гэтэлгэгч

“Иймийн тул, Гэтэлгэгчийнхээ зөв шударгын учир чибээр гэтэлгэгдсэнийг би мэднэ; учир нь хүн төрөлхтөнд авралыг авчрахаар тэрээр цаг хугацааны бүрэн байдалд ирэхийг нь чи үзсэн билээ” (2 Нифай 2:3).

Аврагч

“Хэрэв та нар Христэд итгэн, мөн бидний Аврагчийн жишээг даган, тэрээр бидэнд зарлиг болгосны дагуу, эхлээд усаар, дараа нь галаар мөн Ариун Сүнсээр баптисм хүртэх аваас, шүүлтийн өдөр та нарын хувьд сайн байх болно” (Moрмон 7:10).

Бурханы Хүү

“Тэрээр маханбодид оршихын учир тэрээр Бурханы Хүү гэж нэрлэгдэх болно” (Мозая 15:2).