Өнгөрсөндөө өргөгдөж, ирээдүй өөд харах нь
Дэлхий дээрх ихэнх хүний хувьд шинэ он нь ирээдүйнхээ талаар бодох цаг үе байдаг. Энэ нь бас өнгөрснөөсөө суралцах цаг үе билээ. Бидний хаана байсан, хаашаа явж байгаа хоёрын огтлолцол дээр, яг тэр цаг мөчид бид өсөж хөгжих боломжтой.
Энэ санаанаас улбаалаад, энэ дугаарт ирээдүйд тохиох, сонирхолтой шинэ өөрчлөлтүүдийг оруулахаас гадна ирээдүйдээ оруулах өөрсдийн хувь нэмрийг ойлгохын тулд өнгөрсөн түүхээ бас судална.
Энэ жил бид Анхны үзэгдлийг харсны 200 жилийн ойг тэмдэглэнэ. Тэргүүн Зөвлөлийнхөн болон бусад хүн өнгөрснийг судалж, ирээдүйгээ төлөвшүүлэхэд бидэнд туслах цуврал нийтлэлүүдийг бэлтгэсэн. Энэ сард Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Рассэлл Баллард Бурханы хаант улсыг cэргээх үйл явцад эзлэх бидний байр суурийг болон Хоёр дахь ирэлтэд биднийг бэлтгэхээр Их Эзэний гаргаж буй хүчин чармайлтыг ойлгоход бидэнд тусална (12-р хуудсыг үзнэ үү).
Ирээдүйг харахад, энэ дугаар нь бас хүүхэд, өсвөр үеийнхнийг дэмжих Сүмийн шинэ хүчин чармайлтад зориулсан эх сурвалжийг (20, 26-р хуудсыг үзнэ үү) өгч мөн хувь хүн, гэр бүлүүдэд зориулсан Мормоны Номыг судлах цуврал хичээлийг эхлүүлнэ (34, 38-р хуудсыг үзнэ үү). Манай өсвөр үеийнхэнд зориулсан хэсэг нь өсвөр үеийнхний шинэ уриаг танилцуулна (56, 60-р хуудсыг үзнэ үү).
Бид Лиахона сэтгүүлийг өнгөрсөн үеийн дэвшилтүүд дээрээ тулгуурлан бидэнтэй хамт урагшилснаар гэр оронд төвлөрсөн сайн мэдээг судлахад тань дэмжлэг үзүүлэх үнэ цэнтэй эх сурвалж болсоор байх болно гэдэгт найдаж байна.
Адам К.Өүлсон
Гүйцэтгэх редактор