Ирээд, Намайг дага: Мормоны Ном
Лихайн амьдарч байсан цаг үед Иерусалим ямархуу байсан бэ?
1-р сарын 6–12 1 Нифай 1–7
Иудейн хаант улсын нийслэл нь улс төрийн хуйвалдаан, ёсон бусаар дүүрэн байсан. Ялангуяа сүүлийн арван жилийн турш үймээн самуун ихтэй байжээ. Иудейн хаад алагдсан эсвэл баригдсан; еврейчүүд Вавилон руу дайрсан; Иеремиа зэрэг бошиглогчдыг сүрдүүлэн мөн шоронд хорьсон. Их Эзэн Лихайд зугт хэмээн хэлсэнд гайхах зүйлгүй (1 Нифай 2:1–2-ыг үзнэ үү).
-
Хүн амын тоо: 25000 (эртний жишгээр бол олонд тооцогдоно)
-
Газар нутаг: цөл, үржил шимт хөндий, налуу толгод
-
Мөнгөний нэгж: мөнгийг жингээр тооцдог. (мөнгө, зэс, алт; зоос байгаагүй)
-
Хэл: еврей
-
Ажиллах хүчин: дархан, худалдаачин, боолууд (гэр бүлийн гишүүн гэж үздэг байсан); түүнчлэн ихэнх нь хөдөө аж ахуй эрхэлдэг байжээ
-
Хоол хүнс: жимс, талх, чидун, инжир, шөл
-
Хувцас: ширүүн ноос, углааш; пристүүд цагаан нөмрөг өмсдөг байв
-
Шашин: бусармаг, хиймэл шүтээн шүтэгч; хуурамч бошиглогчид амар амгаланг тунхаглаж, хуцны эвэр үлээж, өдөр тутмын залбирлыг зарладаг байжээ.
-
Нийгмийн бүтэц: эцгийн эрхт, тухайлбал хотын ахлагчид, гэр бүлийн ахмадууд болон онцгой сайн буюу “сайн гаралтай хүмүүс” бүгд эрэгтэй хүн байв.
-
Гэр бүлүүд: гэр бүлүүд талбайг тойрсон олон өрх гэрээс бүрддэг байсан бөгөөд эцэг нь удирддаг байжээ. Гэр бүлд хөвгүүдийнх нь гэр бүл, гэрлээгүй охид, авга эгч, нас өндөр хамаатнууд нь багтдаг байв.
-
Цэргийн хүч: тэр үед байгаагүй. Цэргүүд нь вавилончууд байсан бөгөөд Иуда тэдэнд татвар гувчуур төлдөг байжээ.