2020
Ямар тодорхой хийгээд эрхэм үнэнүүд Мормоны Номоор дамжин сэргээгдсэн бэ?
2020 оны 1-р сар


Ирээд, Намайг дага: Мормоны Ном

Ямар тодорхой хийгээд эрхэм үнэнүүд Мормоны Номоор дамжин сэргээгдсэн бэ?

1-р сарын 20–26 1 Нифай 11–15

Second Coming

Нифай Библийн олон сургаал он жил өнгөрөхөд өөрчлөгдөх боловч Бурхан тэдгээр үнэнийг сэргээх арга замыг бэлтгэх болно гэдгийг үзэгдлээр харав (1 Нифай 13:26–40-ийг үзнэ үү).

Адам, Ева хоёрын уналт Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг байсан (2 Нифай 2:22–25-ыг үзнэ үү).

Бид энэ амьдралаас өмнө сүнсэн хэлбэрээр оршиж, мөнх бус амьдралын талаар сурч мэдэн, бэлтгэгдэж байсан (Алма 13:3-ыг үзнэ үү).

Христ эртний Америк тив дэх хүмүүс дээр айлчлан очиж, Өөрийн Сүмийг тэнд байгуулсан (3 Нифай 11–26-г үзнэ үү).

Нялх хүүхдүүд хариуцлага хүлээх хараахан болоогүй байгаа тул баптисм хүртэх шаардлагагүй (Моронай 8:10-ыг үзнэ үү).