2020
Хамгийн сайхан тэврэлт!
2020 оны 1-р сар


Хамгийн сайхан тэврэлт!

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

The Best Hug Ever

Элли аавдаа болон эмээ өвөөдөө, бас ээждээ тэврүүлэх дуртай. Тэврүүлэх нь түүнд дулаахан, аюулгүй, аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг.

Иймээс Элли сүм дээр ээжийгээ тэвэрсээр байв. Тэр ээжийнхээ өвөр дээр суух дуртай. Ээж нь түүнийг үргэлж энгэртээ тэвэрнэ.

Тэгээд ариун ёслол дуусаж, Хүүхдийн хэсэгт орох цаг боллоо. Эллид Хүүхдийн хэсэг их таалагддаг. Тэр одоо 3 настай том охин болсон! Тэр бүр өөрийн гэсэн судартай болсон гээч!

Гэвч Элли өнөөдөр ээжийгээ тэврээд л баймаар байв.

Ээж нь Эллиг ангид нь хүргэж өгөөд, Хүүхдийн хэсгийн ангид оруулан, сандал дээр нь суулгалаа.

“Би тантай явж болох уу?” гэж Элли асуув.

“Үгүй ээ” гэж ээж нь хариуллаа. Ээж нь эелдгээр “Чи ангидаа, би ч бас ангидаа байх хэрэгтэй” гэв.

Ээж нь Эллигийн хацар дээр үнсээд, хаалга руу явлаа.

Эллигийн хацрыг даган нулимс бөмбөрөв.

Тэр ээждээ тэврүүлж байна гэж бодлоо. Ээж нь Мормоны Номоос уншихдаа түүнийг байнга тэвэрдэг байв. Тэд бараг дандаа гэр бүлээрээ хамт уншдаг ч, заримдаа Элли ээжтэйгээ хоёулхнаа уншдаг.

Элли Мормоны Номоо авав. Дотор нь Есүсийн зураг байлаа.

Элли номоо хаагаад, энгэртээ наав. Түүнд яг л Есүсийг тэвэрч байгаа мэт санагджээ. Тэр дулаан, аюулгүй, аз жаргалтай мэдрэмж мэдрэв. Энэ хамгийн сайхан тэврэлт байлаа! ●