Сайхан сэтгэл чухал
Уучлалт
Нэг өдөр сургууль дээр манай ангийн хэдэн хүүхэд нэг сурагчийг муухайгаар дуудан, шоолж байв. Надад хөгжилтэй санагдсан тул би тэдэнтэй нийлсэн. Хэдэн долоо хоног би найзуудтайгаа хамт түүнийг шоолов.
Хэд хэдэн долоо хоног өнгөрсний дараа тэр хүү надад өөрт нь ямар байгааг хэлж билээ. Тэр бидний шоолохыг сонсоогүй юм шиг өнгөрч байсан ч бидний хэлсэн үгэнд гомдсон байв. Түүнийг орой бүр уйлдаг байснаа ярихад би уйлах шахаж билээ. Би түүнд туслахыг хүссэн ба хэлсэн үгэндээ уучлал гуйхаар шийдэв.
Тэгээд маргааш нь түүн рүү явж очин, мөрөн дээр нь гараа тавиад, “Чамайг шоолж байсанд намайг үнэхээр их уучлаарай” гэлээ. Намайг ийн хэлэхэд тэр толгой дохин, нүдэнд нь нулимс цийлэгнэв. Гэвч бусад хүүхэд түүнийг шоолсоор л байв. Дараа нь би Хүүхдийн хэсгээс “Зөвийг сонго”-х талаар сурснаа санасан юм.
Би ангийнхандаа зоригтойгоор “Түүнийг шоолохоо боль! Та нар түүнд ямар хэцүү байгааг мэдэх үү? Хийсэн болгоныхоо төлөө уучлал гуйж, түүнтэй найзал” гэв.
Гэвч тэд миний хэлснээр амархан өөрчлөгдсөнгүй. Харин ч тэд надад уурлаж, “Чи гэнэт юу болов? Чи ч гэсэн түүнийг шоолдог байсан биз дээ?” гэв.
Би өмнө нь хийсэн зүйлдээ харамсаж байлаа. Тиймээс би “Би түүнээс уучлал гуйсан. Би та нарыг түүнд ямар байгааг ойлгож, түүнийг шоолохоо болиосой гэж хүсэж байна” гэлээ.
Тэдний нэг нь уучлал гуйж, бид гурав сайн найзууд болсон юм. Зарим нь түүнийг одоо ч гэсэн шоолдог ч түүнд бид хоёр байгаа тул хамаагүй дээр байх болсон. Би найздаа хэрэгтэй үед нь тусалснаар зөвийг сонгох болно. ●