Судрын түүхүүд
Нифай гуулин ялтаснуудыг авсан нь
Лихай, Сариа хоёрын гэр бүл амлагдсан нутаг руу явж байв. Бурхан Лихайд хөвгүүдээ Иерусалим руу илгээж, судруудыг авчруул хэмээн хэлжээ. Тэдгээр нь төмөр ялтсан дээр бичигдсэн байв.
Лемен, Лемүел хоёр үүнийг дэндүү хэцүү байна гэцгээлээ. Харин Нифай би явж, Бурханы зарлигласан зүйлсийг хийх болно гэв. Сам Нифайн үлгэр жишээг дагалаа.
Сүнс Нифайд Лебен гэгч ёс бус эрээс гуулин ялтаснуудыг хэрхэн авахыг хэлж өгөв.
Нифай болон түүний ах нар гуулин ялтаснуудыг гэр бүлдээ эргүүлэн авчирчээ. Лихай, Сариа хоёр баяр хөөрөөр дүүрэв! Тэд ялтаснууд дээрх судруудыг судлан, Бурханы зарлигуудын талаар суралцав.
Би найз нөхдөдөө судруудаас суралцахад нь тусалж чадна. Би Нифай шиг зоригтой байж, “явж мөн Бурханы зарлигласныг хийх” болно. ●