2020
Итгэлээр үйлд
2020 оны 1-р сар


Итгэлээр үйлд

2020 youth theme

Энэ жилийн уриа нь 1 Нифай 3:7 дээрх Мормоны Номын итгэлтэй бошиглогч Нифайн зоригтой тунхагласан “явж мөн биелүүл” хэмээх үгэн дээр төвлөрсөн. Гэвч Их Эзэн Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхийн тулд “замыг бэлтгэдэг” хэмээн Нифайг заах үед энэ шүлгийн хамгийн тайтгаруулсан хэсэг гардаг.

Бурхан өмнө тань замыг бэлтгэнэ гэдэг нь гүн гүнзгий итгэл үнэмшлээс төрнө. Бурхан өөрөөс нь ямар нэгэн зүйл хийхийг хүсвэл уг даалгавраа биелүүлэхэд нь тусална гэдгийг Нифай мэдэж байв. Бид ч гэсэн Их Эзэнд итгэснийхээ ачаар Нифайг гуулин ялтаснуудыг амжилттай авч чадсаныг мэднэ.

Бид Нифай шиг “явж мөн биелүүл” итгэлтэй байж чадна. Та Сүмийн удирдагчийн болон эцэг эхийн зааврын, бүр Ариун Сүнсний өдөөлтийн цаана байх “яагаад” гэсэн шалтгааныг үргэлж ойлгохгүй байж болно. Энэ нь ойлгомжгүй эсвэл бүр хийх боломжгүй мэт санагдаж ч болох юм. Гэвч “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” (Лук 1:37). Та итгэлтэйгээр урагшилснаар Бурханд үргэлж зорилго, төлөвлөгөө байдгийг олж мэдэх болно.

young woman walking toward a door

Бурхан хэзээ ч танаар хийж чадахгүй байх зүйлийг тань хийлгүүлэхгүй. Тэр танаар хэзээ ч бүтэхгүй зүйлийг хийлгүүлэхгүй. Гэвч Тэр танаар хүчтэй итгэлийг болон Сүнснээс удирдамж авахыг шаардсан зүйлийг хийлгүүлэхийг хүсэж магадгүй.

Итгэлээ хөгжүүлэх нь “явж мөн биелүүл” итгэлийг олж авах түлхүүр юм. Та Их Эзэнд итгэлтэй байх юм бол Тэрээр таныг бүх даалгаврыг хийж гүйцэтгэх чадалтай болгоно гэдэгт итгэдэг болно. Та яг одоо, энд Их Эзэний ажлыг хийхээр бэлтгэгдсэн мөн хийх чадвартай тул таныг энэ цаг үед дэлхий дээр илгээсэн гэж бод. Их Эзэн танд итгэдэг тул таныг энэ цаг үед амьдруулахаар сонгосон.

Итгэлийнхээ дагуу, өөртөө итгэлтэй үйлдсэнээр хүлээн авах адислалууд тань гайхалтай. Та өөрийнхөө хэн болохыг мэдэж авахаас гадна зорилгоо илүү тод томруун харж, Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ өсгөн, Их Эзэний тусламж байсан цагт юу ч байсан хийж чадна гэдгээ мэдэх болно.