2020
Лихайн үзэгдэл дэх жимс юу бэлгэддэг вэ?
2020 оны 1-р сар


Ирээд, Намайг дага: Мормоны Ном

Лихайн үзэгдэл дэх жимс юуг бэлгэддэг вэ?

1-р сарын 13–19 1 Нифай 8–10

Зураг
Tree of life

Амьдралын мод, Казуто Уота, © 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.

Лихайн үзэгдэл дэх “бүхнээс илүү, хамгийн ихээр хүслийг татагч” жимс юуг бэлгэддэг вэ? (1 Нифай 11:22).

“Уг модны жимс нь [Есүс Христийн] Цагаатгалын адислалуудын бэлгэдэл юм. Амьдралын модны жимснээс хүртэх нь бидний амьдралд Цагаатгал үр өгөөжөө бүрэн өгөхийн бэлгэдэл болох ёслолууд, гэрээнүүдийг хүлээн авахыг төлөөлдөг” (Дэвид А.Бэднар, “Лихайн зүүд: Төмөр бариулаас зууран барь,” Лиахона, 2011 оны 10-р сар, 34).

Эдгээр ёслолд баптисм, гишүүний баталгаа, ариун сүмийн ёслолууд, эрэгтэйчүүдийн хувьд санваарын томилгоо орно.

Жимсийг олох

Төмөр бариул буюу Бурханы үг нь Есүс Христ рүү хөтөлдөг. Учир нь судрууд болон орчин үеийн бошиглогчид ёслол, гэрээнүүдэд оролцоход биднийг урьж, Есүс Христийн сургаал, зорилго, золиосыг ойлгоход тусалдаг юм.

  • Судрын эсвэл өнөө үеийн бошиглогчдын ямар үгс таныг Есүс Христ рүү хөтөлсөн бэ?

Жимстэйгээ үлдэх

Лихайн үзэгдэл дээрх зарим хүн бусдын доог тохуу, доромжлолоос болж жимсээ орхин явдаг. Жимстэйгээ үлдэхийн тулд гэрээнүүддээ үнэнч байж, гэрээ байгуулсан газартаа ойр ойрхон очих хэрэгтэй.

Жимснээс хуваалцах

Лихай жимснээс хүртсэнийхээ дараа, гэр бүлийнхэндээ өөрийн мэдэрсэн “үлэмж агуу баярыг” мэдрүүлэхийн тулд жимсээ тэдэнтэй хуваалцахыг хүссэн (1 Нифай 8:12).

  • Та хэрхэн Есүс Христийг хайрлах хайраа хуваалцаж, бусдад ёслолуудад оролцоход нь тусалж болох вэ?

Хэвлэх