2020
Батбаяр ба зурагтай ном
2020 оны 1-р сар


Батбаяр ба зурагтай ном

Зураг
Batbayar and the Book with Pictures

Монголд салхитай өдөр болж байв. Есөн настай Батбаяр хүү хичээлээ тараад, автобусны буудлаас гэртээ харьж явна. Тэр хувцсандаа улам бүр шигдэнэ. Аз болоход түүний гэр өвөө, эмээ хоёрынх нь гэрээс холгүй байдаг байв.

Батбаяр гэрт нь орж ирээд, “Сайн уу?” гэж мэндлэв.

“Ашгүй, хүү минь ирлээ. Би хуушуур хийсэн” гэж эмээ нь хэлэв.

Батбаяр Баярлалаа!” гээд, бүлээнээрээ байгаа халуун ногоотой хуушуур луу гараа явуулав.

“Түр хүлээгээрэй! Номлогчдыг иртэл битгий ид. Тэд тун удахгүй ирнэ” гэж өвөө нь хэллээ.

Батбаяр өвөө, эмээ хоёрынх нь гэрт Сүмийн номлогчдыг ирэхэд дуртай байдаг байв. Тэр тэднээс үргэлж их зүйл сурдаг байв. Гэвч нэг асуудал байлаа.

“Тэд надаас дахиад л Мормоны Номоос уншсан уу гэж асуух болов уу?” гэж Батбаяр асуув. “Уншина гэдэг миний хувьд амаргүй зүйл шүү дээ.

Тиймээс тэд өнөөдөр өөр ном авчирч байгаа” гэж эмээ нь хэллээ.

“Ямар ном?” гэж Батбаярыг лавлан асуухад

“Чи удахгүй харна аа” гэж өвөө нь хэлэв.

Тун удалгүй номлогчид ирлээ. Тэд хамтдаа эмээгийн хийсэн сайхан амттай махтай хуушуурыг идэв. Дараа нь Батбаяр “Эмээ та хоёрыг надад ном авчирсан гэж хэлсэн” гэхэд

Хэйц эгч “Чамд энэ ном таалагдана гэж би бодож байна. Энэ ном олон зурагтай” гэж хэллээ.

Батбаяр хавтсыг нь харав. Мормоны Номын түүхүүд гэж тэр уншлаа. Хавтсан дээр усан онгоц барьж байгаа хүмүүсийн зураг байв.

“Би энэ түүхийг санаж байна” гэж Батбаяр хэлэв. “Тэр хүн усан онгоцыг яаж барихаа мэдэхгүй байсан ч залбирсан. Харин Бурхан түүнд тусалсан” гэлээ.

“Яг зөв” гэж Энхтуяа эгч хэлээд, “Чи энэ номыг уншиж үзэх үү? Дараа нь чи заасан зүйл нь үнэн эсэхийг мэдэхээр залбирч болно шүү дээ” гэлээ.

Батбаяр “Тэгье” гэж амлав.

Орой нь тэр зурагтай номоосоо уншлаа. Тэр усан онгоцны түүхийг уншаад залбирав. Тэр усан онгоц барьсан хүний тухай болон Бурхан түүнд хэрхэн тусалсан тухай бодож байгаад унтчихсан аж.

Түүнээс хойш Батбаяр орой болгон нэг түүх уншаад, залбирдаг болов. Бас орой бүр уншсан зүйлээ бодож байгаад унтдаг боллоо.

Эмэгтэй номлогчид дараа нь ирэхдээ Батбаярт Есүс Христийн тухай илүү ихийг зааж өгчээ. Батбаяр бошиглогчдын тухай, мөн Бурханы зарлигуудын талаар суралцлаа. Тэр өвөө, эмээтэйгээ хамт сүмд явж, номоо уншиж мөн залбирсаар байв.

Нэг өдөр Батбаяр өвөө, эмээ хоёртоо нэг чухал зүйл хэлэхийг хүслээ. “Зурагтай номон дээрх түүхүүдийг унших үед надад сайхан мэдрэмж төрдөг. Би залбираад тэдгээрийг үнэн гэдгийг мэдэрсэн. Би баптисм хүртэх хэрэгтэй гэж бодож байна” гэж хэлэв.

Өнөөдөр Батбаяр Сүмийн гишүүн болсон. Тэр улам бүр сайн уншдаг болсон. Тэр Мормоны Номыг орой болгон уншдаг хэвээрээ! ●

Хэвлэх