13-р хичээл
Есүс Христ арванхоёр төлөөлөгчийг дуудсан
Оршил
Мөнх бус тохинууллынхаа үеэр Аврагч арванхоёр төлөөлөгчийг дуудаж, томилж, итгэмжилсэн юм. Тэрээр тэдэнд санваарын түлхүүрүүдийг олгож, мөн тэд Түүний бурханлаг мөн чанарын талаарх гэрчийг хүлээн авсан. Аврагчийн удирдлага дор төлөөлөгчид Сүмийн ажлыг удирдахад тусалж, Түүнийг дэлхий дээр байхгүй болох тэр цаг үед бэлтгэгдсэн. Энэ хичээлээр Аврагчийн санваарын эрх мэдлийн талаар болон Тэрээр төлөөлөгчдийг Сүмийг удирдахад хэрхэн бэлтгэсэн талаар судална.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Боид K.Пакэр “Арванхоёр” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 83–87
-
Эдвард Ж.Брандт, “And He Gave Some, Apostles,”Лиахона, 2001 оны 9-р сар, 32–39
Заах зөвлөмж
Матай 10:1-8; 16:15-19; 17:1-8; Иохан 15:16
Есүс Христ санваарын түлхүүрүүдийг төлөөлөгчдөдөө олгосон нь
Хичээлээ дараах асуултуудаар эхэл:
-
Бид нийгмийнхээ удирдах эрх мэдэлтэй хүмүүсийг хэрхэн ялган таньдаг вэ?
-
Есүс Христийн цаг үед амьдарч байсан хүн Түүний эрх мэдлийг хэрхэн таних байсан бэ? (Түүний хүч чадал, гайхамшиг, сургаалууд гэх мэт хариултууд байж болно.)
“Аврагч хэзээ, хэрхэн, хэнээс Мелкизедек санваарыг хүлээн авсан бэ?” гэсэн асуултыг бодож үзэхийг ангийнхнаас хүс. Дараа нь Далын ахлагч Б.Х.Робэртс (1857–1933) болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) нарын дараах мэдэгдлийг хуваалц:
“Энэ судрын хэсэг [С ба Г 107:2–4] нь Мелкизедек санваар нь агуу дээд санваартан Мелкизедекээс өмнө оршиж байсан, гэхдээ тэр нь тухайлбал—‘Бурханы Хүүгийн жаягийн нэрээр Ариун Санваар’ гэдэг өөр нэрээр оршиж байсан гэсэн баримтыг тод томруун нотолж өгдөг. Энэ нь Бурханы Хүүгийн атгаж байсантай нэг төрлийн, нэг жаягийн санваар байсан гэдгийг хэлж өгч байгаа юм. Гэхдээ энэ нь Мелкизедекийн өдрүүдээс, бүр Абрахамаас өмнө, дэлхий дээр Христийн төрөхөөс зуу зуун жилийн өмнө байсан. … Есүс тэр үед, энэ дэлхийд ирэхээсээ өмнө, гарцаагүй дэлхий бүтээгдэхээс ч өмнө, өнөөдөр бид Мелкизедек санваар гэж нэрлэдэг санваарыг атгадаг байсан, … гэхдээ “үүнийг Тэрээр ‘хэрхэн, хаана, хэнээс’ хүлээж авсныг, тухайлбал сүүлийн хэсэг болох ‘хэнээс’ гэдгээс өөр зүйлийг мэдэх хүн үгүй. Мэдээж Тэрээр үүнийг Бурханаас хүлээж авсан” (Б.Х.Робэртс, Improvement Era, 1908 оны 5-р сар, 557).
“Гэхдээ түүний мөнх бус тохинууллын хувьд бол Христ … Мелкизедек санваарыг энэ дэлхий дээр хүлээн авч, яг тэндээ дээд санваарын албанд томилогдсон бөгөөд тэгснээрээ бусдад үлгэр жишээ үзүүлж, бүх зүйлд Авралын анхны загвар байж чадсан юм” (Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, vol. 3 [1973], 157).
Дараах асуултуудыг үзүүлж, эсвэл самбар дээр бичиж, суралцагчдаас хариултуудыг Матай 10:1-8, Иохан 15:16-аас хайж олохыг хүс.
Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдыг ангийнхаа өөр нэг суралцагчтай хамтарч, олж мэдсэн зүйлсээ ярилцахад урь. Дараа нь хэд хэдэн суралцагчаас хариултаа ангийнхантайгаа хуваалцахыг хүс. Есүс Өөрийн хийж байсан ажлыг хийх боломжийг тэдэнд олгох санваарын эрх мэдлийг төлөөлөгчдөдөө өгсөн гэдгийг таньж мэдэхэд суралцагчдад тусал.
Нэг суралцагчийг Матай 16:15-19-ийг чанга уншихад урь. Асуу:
-
Петр Есүсийн эрх мэдлийг хэрхэн таньж мэдсэн бэ? (Илчлэлтээр буюу орчин үеийн шавь нар ч мөн адил Түүний эрх мэдлийг энэ арга замаар таньж мэдсэн.)
-
Есүс Петрт юу өгнө гэж амласан бэ?
Хэдэн суралцагчийг ээлжлэн Матай 17:1-8-ыг чанга уншихад урь. Дараа нь асуу:
-
Мосе, Элиа хоёр яагаад Петр, Иаков, Иохан нарт үзэгдсэн бэ?
Суралцагчдад энэ асуултанд хариулахад нь туслахын тулд бошиглогч Иосеф Смит (1805–1844) болон ерөнхийлөгч Жозеф Ф.Смит (1838–1918) нарын дараах мэдэгдлийг үзүүл:
“Аврагч, Мосе, Елиа нар уулан дээр түүний өмнө хувирахад Петр, Иаков, Иохан нарт түлхүүрүүдийг өгсөн юм” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 120).
“Санваар нь ерөнхийдөө эрэгтэй хүнд, Бурханы нэрийн өмнөөс үйлдэхээр өгөгдсөн эрх мэдэл юм. Эрэгтэй хүн бүр энэ эрх мэдлийг төлөөлөх санваарын аль нэгэн зэрэг дэвд томилогддог.
“Гэхдээ энэ эрх мэдлийн дор гүйцэтгэх үйлдэл бүр зөв цагт, зөв газар, зөв замаар, мөн зөв жаягийн дагуу гүйцэтгэгдсэн байх ёстой. Эдгээр ажлыг удирдах хүч нь санваарын түлхүүрүүдэд үндэслэгдсэн байдаг” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалууд: Жозеф Фийлдинг Смит [1998], 141).
Бид Сургаал ба Гэрээ 110-аас Мосе, Элиас нар Көртландын ариун сүмд бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёр дээр залран ирж, тэдэнд санваарын түлхүүрүүдийг олгосон талаар мэдэж авдаг гэдгийг онцолж хэл. Сургаал ба Гэрээн дахь энэ түүх нь Хувиралтын уулан дээр юу болсныг ойлгоход бидэнд тусалдаг. Та суралцагчдад Сургаал ба Гэрээ 110:13-16-г холбогдох эшлэл болох Матай 17:1-8-ын хажуу талд бичихийг санал болгож болно.
Дараах зүйлийг асууж, шалга:
-
Есүсийн төлөөлөгчдөд санваарын түлхүүртэй байх нь яагаад чухал байсан бэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч, хариултууд нь дараах үнэнийг тусгасан байх ёстой: Есүс Түүнийг нас барахын өмнө болон дараа Өөрийн төлөөлөгчдийг Сүмийг удирдах эрх мэдэлтэй байлгахаар тэдэнд санваарын түлхүүрүүдийг олгосон. Та Мөнхийн төлөв байдлаас нь авч үзвэл, Их Эзэний Сүмийг зохион байгуулж, эмх цэгцтэй байдлыг хадгалж үлдэхэд түлхүүрүүд маш чухал байсан бөгөөд тэгснээр хүмүүний үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг тохиолгон авчрахад тусална гэдгийг онцолж болно.)
-
Петр, Иаков, Иохан нарт Хувиралтын уулан дээр тохиолдсон явдал нь Аврагчийг нас барсны дараа тэднийг Сүмийг удирдахад бэлтгэхэд хэрхэн тусалсан бэ?
Та Матай 18:18–19-өөс бид Есүсийн бүх төлөөлөгчид санваарын түлхүүрүүд өгөгдсөн гэдгийг олж мэдэж болно гэдгийг тайлбарлаж болно.
Матай 18:21–22; 26:51–56; Марк 4:35–41; 5:25–43; 9:25–29; Лук 9:51–56; 24:44–48; Иохан 13:4–17; 21:15–17
Есүс Христ Сүмээ удирдуулахаар Өөрийн төлөөлөгчдийг бэлтгэсэн
Дараах мэдэгдлийг самбар дээр бич:
Дараа нь асуу:
-
Есүсийн төлөөлөгчид Сүмийг удирдахын тулд ямар зүйл сурах хэрэгтэй болсон бэ?
Дараах судрын эшлэлүүдийн заримыг, эсвэл бүгдийг самбар дээр хуулж бич:
Суралцагчдыг хосууд болгон хуваагаад, эдгээр судрын хэсгүүдээс нэг эсвэл хоёрыг судалж, Аврагчтай хамт байхдаа төлөөлөгчид ямар зарчмуудыг сурсан байж болох талаар бодож үзэх даалгавар өг. Дараа нь суралцагчдаас ярилцсан зүйлсээ ангийнхантайгаа хуваалцахыг хүснэ үү. Та тэдний хариултыг самбар дээр бичиж болно. Дараа нь суралцагчдаас дараах зүйлийг асууж, шалга:
-
Төлөөлөгчид эдгээр зарчмыг сурах нь яагаад чухал байсан бэ?
-
Аврагч орчин үеийн төлөөлөгчдийг үйлчлэхэд хэрхэн бэлтгэдэг гэж та нар бодож байна вэ?
-
Есүс Христ Өөрийн төлөөлөгчдийг удирддаг гэдгийг мэдэх нь тэдний өгөх зөвлөгөөнд найдахад тань хэрхэн туслах вэ?
Үйлс 1:8, 21–22; Сургаал ба Гэрээ 107:23
Орчин үеийн төлөөлөгчид Есүс Христийн талаарх үнэнийг гэрчилдэг
Үйлс 1-д Аврагчийг амилсны дараах Искариотын Иудаг солих төлөөлөгчдийн сонголтын тухай түүх агуулагдсан байдгийг суралцагчдад хэл. Суралцагчдыг Үйлс 1:21–22-ыг уншиж, шинэ төлөөлөгчийн хангавал зохих шаардлагыг олж тодорхойлоход урь:
-
Шинэ төлөөлөгч ямар шаардлага хангасан байх ёстой вэ? (Тэр “[тэдэнтэй] хамт дагалдаж явсан” мөн “[Аврагчийн] амилалтын гэрч” байсан.)
-
22-р шүлэгт өгүүлснээр, шинэ төлөөлөгч юу хийхээр томилогдож байсан бэ? Суралцагчдыг Үйлс 1:8-ыг уншихад урьж, энэ нь Есүсийн бүх төлөөлөгчид өгсөн үүрэг байсан гэдгийг тэдэнд үзүүлж болно.
Суралцагчдаас дараах судрын хэсгүүдийг дахин уншиж, адил зүйлийг олж тогтоохыг хүс: Үйлс 2:22–24, 32; Үйлс 3:12–16; Үйлс 4:31–33; Үйлс 5:29–32 Хангалттай хугацаа өнгөрсний дараа олж мэдсэн зүйлээ ярилцахыг тэднээс хүс. (Төлөөлөгчид Есүс Христийн тухай гэрчлэх үүргээ биелүүлсэн гэдгийг суралцагчид таньж мэдсэн байх ёстой.)
Орчин үеийн төлөөлөгчдийг томилох нь эртний төлөөлөгчдийг томилохтой юугаараа адил болох талаар бодож үзэхэд суралцагчдыг урь. Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 107:23-ыг чанга уншихыг хүс. Дараа нь ангийнхнаас асуу:
-
Энэ шүлэгт ямар сургаал заасан бэ? (Төлөөлөгчид бүх дэлхийд Христийн нэрний тусгай гэрчүүд байхаар үүрэг хүлээсэн байдгийг суралцагчид мэдэж байх ёстой.)
-
Та орчин үеийн төлөөлөгчид энэ үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байгааг харсан бэ?
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрийн дараах мэдэгдлийг чанга уншихад урь:
“Би амьдарч, зааж, үйлчилсэн бүх он жилүүдийнхээ эцэст, дэлхий даяар сая сая километр аялсныхаа дараа, үзэж туулсан бүх зүйлийн дараа ч гэсэн бусадтай хуваалцахыг хүсдэг нэгэн агуу үнэн надад байдаг билээ. Тэр бол Аврагч Есүс Христийн тухай миний гэрчлэл юм. …
“Аврагч амьд гэсэн өөрийн гэрчлэлийг би хуваалцаж байна. Би Их Эзэнийг мэднэ. Би бол Түүний гэрч. Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийн төлөөх Түүний агуу золиослол болон мөнхийн хайрыг би мэднэ. Би өөрийн гэрчлэлийг бүхий л даруу байдлаараа, бүрэн дүүрэн итгэлтэй үлдээж байна” (“Гэрч,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар, 97).
-
Та Есүс Христийн талаарх төлөөлөгчийн гэрчлэлийн хүчийг хэзээ мэдэрч байсан бэ? Энэ нь таны гэрчлэлд хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Та Есүс Христийн талаарх орчин үеийн төлөөлөгчдийн гэрч үнэн гэдгийг яаж мэдэж болох вэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тогтоосон байх ёстой: Би Ариун Сүнсээр дамжуулан Есүс Христийг гэрчлэх амьд төлөөлөгчдийн гэрч үнэн болохыг мэдэж чадна.)
Суралцагчдыг орчин үеийн төлөөлөгчийн өгсөн Христийн талаарх гэрчийг сонгож, түүнийгээ хуваалцах хэн нэгнийг залбиран сонгоход уриал. Төлөөлөгчийн захиас нь үнэн гэдгийг биечлэн гэрчлэхэд тэднийг урамшуулан дэмж.
Суралцагчийн унших материал
-
Матай 10:1–8; 16:15–19; 17:1–8; Үйлс 1:21–22; 2:22–24, 32; 3:12–16; 4:31–33; 5:29–32; Сургаал ба Гэрээ 107:23
-
Боид K.Пакэр “Арванхоёр” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 83–87