3-р хичээл
Иехова болон Түүний мөнх бус байдлын өмнөх тохинуулал
Оршил
Орчин үеийн бошиглогчдын хэлснээр Есүс Христ нь “мөнх оршихуй ба мөнх бус байдлын өмнөх оршихуй нь бодит зүйл гэдгийг, мөн дэлхий дээрх бидний амьдралын зорилгыг болон ирэх амьдрал дахь Бурханы охид, хөвгүүдэд олгогдох боломжийн талаар заасан” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2) Энэ хичээлээр суралцагчид дэлхийн өмнөх амьдралд Иехова (Есүс Христ) Цагаатгалыг гүйцэтгэнэ гэсэн тэдний итгэл тэдэнд Тэнгэр дэх дайнд Сатаныг дийлэх боломж олгосон талаар суралцана. Үүнээс гадна суралцагчид мөнх бус байдлын өмнөх дэлхийд Иехова нь Бурханы бүх хүүхдээс бурханлаг шинж чанаруудаараа илт давуу байсан гэдгийг олж харах болно.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Ричард Г.Скотт, “Jesus Christ, Our Redeemer,” Ensign, 1997 оны 5-р сар, 53–54, 59
-
“The Father and the Son: A Doctrinal Exposition by the First Presidency and the Quorum of the Twelve Apostles,” Ensign, 2002 оны 4-р сар, 13–18
Заах зөвлөмж
Илчлэлт 12:7–11; Мосе 4:3
Тэнгэр дэх дайнд Иеховагийн гүйцэтгэх үүрэг
Дайн гэдэг үгийг самбар дээр бичиж, дайны тухай бодоход сэтгэлд нь ямар дүр зураг бууж байгааг суралцагчдаас асуу. Дараа нь тэднийг Илчлэлт 12:7, 9-ийг гүйлгэн харж, тэнд дүрсэлсэн дайныг (Тэнгэр дэх дайн) олж тогтооход урь. Тэрхүү дайнаар юу болсон талаарх ойлголтоо тайлбарлахыг суралцагчдаас хүс.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн (1915–1985 он) дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчийг чанга уншихад урь:
“[Тэнгэрт болсон дайн нь] ямар дайн байсан бэ? Энэ нь дэлхий дээр өргөн тархсан; Сатан болон сүнсэн биетүүд тэмцэлдэж чадах цорын ганц төрөл болох үгсийн дайн, үзэл бодлын үймээн, үзэл суртлын зөрчилдөөн; үнэн, худал хоёрын дайн юм” (Doctrinal New Testament Commentary, 3-р боть [1965–1973 он], 3:518).
Суралцагчдаас дараах зүйлийг асуу:
-
Ахлагч Макконкигийн хэлснээр, Тэнгэр дэх дайн нь мөнх бус амьдралд Бурханы хүүхдүүдийн эсрэг явуулж буй Сатаны дайнтай юугаараа ижил төстэй вэ?
Нэг суралцагчийг Илчлэлт 12:10-ыг, мөн өөр нэгэн суралцагчийг Мосе 4:3-ыг тус тус чанга уншихад урь. Та суралцагчдадаа энэ хоёр судрыг солбицсон эшлэл болгон ашиглахын тулд судар дээрээ, Мосе 4:3-ын хажуу талд Илчлэлт 12:10 гэж бичин, харин нөгөө судрынх хажуу талд бас адил бичихийг санал болгож болно. “Ах дүүсийг маань … буруутгагч” (Илчлэлт 12:10) нь Сатан байсан гэдгийг тайлбарла. Тэгээд дараах зүйлийг асуу:
-
Мосе 4:3-т тэмдэглэгдсэнээр, Сатан хэрхэн мөнх бус байдлын өмнөх дэлхийгээс хөөгдсөн бэ?
Суралцагчдаас Илчлэлт 12:11-ийг чимээгүй уншихыг хүс. Тэдэнд энэ шүлгэнд заасан зарчмыг гаргаж ирэхэд туслах үүднээс дараах асуултуудыг тавь:
-
Та нар 11-р шүлэгт Есүс Христийн Цагаатгалын үр нөлөөнүүдийн талаар заасан зүйлийг хэрхэн дүгнэх вэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тодорхойлсон байх ёстой: Есүс Христ Цагаатгалыг гүйцэлдүүлэх нь тодорхой байсан учраас үүний үр нөлөө нь мөнх бус байдлын өмнөх дэлхийд хүчин төгөлдөр болсон байв. Тиймээс Түүнийг “Хурга дэлхийн сууринаас алагдсан буюу” хэмээн дурдсан байдаг [Илчлэлт 13:8; мөн Мозая 4:7; Мосе 7:47-г үзнэ үү]).
-
Та нар Илчлэлт 12:11-д тэмдэглэгдсэн зүйлийг энэ амьдралдаа, Сатаны эсрэг хийж буй хувийн дайндаа хэрхэн ашиглаж болох вэ? (Суралцагчид хариулсны дараа дараах зарчмыг самбар дээр бич: Бид Цагаатгалыг гүйцэтгэсэн Есүс Христэд түшиглэж, мөн өөрсдийн гэрчлэлд үнэнч байж, гэрчилснээр Сатаныг ялж чадна).
Абрахам 3:15–25; Сургаал ба Гэрээ 138:55–56
Иехова бүх талаараа биднээс давуу байсан
Бид мөнх бус байдлын өмнөх амьдралдаа дэлхий дээр ирэхээр бэлтгэгдсэн гэдгийг суралцагчдад хэлж өг. Бошиглогч Иосеф Смитийн (1805–1844) дараах мэдэгдлийг үзүүлж, чанга уншихыг нэг суралцагчаас хүс:
“Бурхан өөрөө сүнснүүд болон алдар суугийн дунд байгаагаа мэдсэн аж. Тэрээр илүү оюунлаг байсан учраас бусад нь ч бас Түүний адил хөгжин дэвших боломжийг олгох хуулиудыг бий болгох нь зүйтэй хэмээн үзсэн ажээ. Бурхантай харилцах бидний харилцаа нь мэдлэгээ өсөн хөгжүүлэхүйц нөхцөл байдалд биднийг аваачдаг. Өөрөөс нь сул дорой оюун ухаануудыг Өөртэйгөө хамт өргөмжлөхийн тулд тэдэнд зааварчлах хуулиудыг бий болгох хүч Түүнд бий” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалууд: Иосеф Смит-ийг үзнэ үү [2007], 238).
Дараах асуултуудыг тавьж, ойлгосон эсэхийг шалга:
-
Та нар Иосеф Смитийн мэдэгдлээс биднийг гэсэн Тэнгэрлэг Эцэгийн хүслийн талаар юу олж мэдэж авсан бэ? (Тэнгэрлэг Эцэг биднийг Түүнтэй илүү адил болохын тулд сүнслэг байдлаараа өсөж хөгжөөсэй хэмээн хүсдэг.)
Дараах асуултуудыг самбар дээр бичиж, хариултуудыг олохын тулд Абрахам 3:24-25-ыг судлахыг суралцагчдаас хүс.
Хангалттай цаг өнгөрсний дараа суралцагчдаас хариултуудаа ангийнхантайгаа хуваалцахыг хүс. Дараа нь суралцагчдыг Сургаал ба Гэрээ 138:55-56-аас Бурханы хүүхдүүдийг мөнх бус амьдралд амжилттай байхад нь бэлтгэхийн тулд юу хийсэн талаарх мэдээллийг олоход урь. Суралцагчид энэ зарчмыг өөртэйгөө адилтгахад туслахын тулд дараах зүйлийг асуу:
-
Эдгээр шүлэгт өгүүлснээр, бид дэлхийд ирэхийн тулд хэрхэн бэлтгэсэн бэ?
Аврагч мөнх бус байдлын өмнөх дэлхийд ямар зан чанаруудтай байсан талаар тунгаан бодохыг суралцагчдаас хүс. Нэг суралцагчийг Мормон 3:19, 21-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншиж, Есүс Христийн талаар юу заасан болохыг олохыг хүс. Суралцагчдыг хариулсны дараа суралцагчдад Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл (1926–2004) болон ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) нарын дараах мэдэгдлүүдийн нэг хувийг өг. Тэднээс мэдэгдлүүдийг уншиж, Аврагчийн талаар заасан үгс ба хэллэгүүдийг тэмдэглэхийг хүс.
“Оюуны хөгжил болон гүйцэтгэлийн хувьд [Есүс Христ] нь хувь хүний болон бүх амьдарч байсан, одоогоор амьдарч байгаа, мөн ирээдүйд амьдрах хүмүүсийн нийлсэн чадавх мөн ололт амжилтуудаас хол давуу байсан юм! (Абрахам 3:19-ийг үзнэ үү).” (Нийл А.Максвэлл, “O, Divine Redeemer,” Ensign, 1981 оны 11-р сар, 8).
“Хуулинд захирагдаж, сонгох эрхтэй байснаараа бүх хүний сүнс Мөнхийн оршихуйд байхдаа бүх төрөл, зүйл, түвшний сонирхол, авьяас, чадамж, чадварыг хөгжүүлсэн юм. Тухайн үеийн амьдралын урт удаан хугацаанд тоолж баршгүй олон төрлийн авьяас, чадвар бий болсон байна. …
“Их Эзэн бид бүхэнд сонгох эрхийг бэлэглэсэн; Тэр бидэнд урагшилж, хөгжих боломжийг олгох хуулиудыг өгсөн; мөн Тэр биднийг алдар суу болон өргөмжлөлд хөтлөх замаар явахыг зөвлөж, урин дуудсан. Тэрээр бүх сайн сайхан зүйлийг Өөрийн биед шингээж, мөн Өөрийн биеэр үзүүлсэн юм. Бүх хүсүүштэй шинж ба зан чанар Түүнд мөнхийн бүрэн дүүрэн байдлаараа байдаг байв. Түүний бүх дуулгавартай хүүхэд ямар нэгэн байдлаараа Түүнтэй адил болж эхэлсэн юм. Энд бидэнд байдагтай адил олон төрлийн, янз бүрийн түвшний авьяас, чадвар тэнд ч бас, бидний дунд байсан. Зарим нь нэг юмандаа сайн байхад, бусад нь өөр юманд сайн байдаг байв. Ууган Хүү бүх зүйлд, бид бүгдээс давуу байв” (Брүс Р. Mакконки, The Mortal Messiah, 4-р боть [1979–1981 он], 1:23).
Эдгээр мэдэгдлийн чухам юу нь тэдний анхаарлыг татсан болохыг асууж лавла. Шаардлагатай бол дараах зүйлийг асуу:
-
Та мөнх бус байдлын өмнөх дэлхий дээрх Иеховагийн өвөрмөц зан чанарын тухай энэ хоёр ахлагчаас юу олж мэдсэн бэ? (Суралцагчид мөнх бус байдлын өмнөх дэлхийд Иехова нь Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийн нийлсэн чадавх, ололт амжилтаас давуу байсан гэдгийг ойлгосон байх ёстой.)
Суралцагчдад Аврагчийн мөнх бус байдлын өмнөх тохинууллын талаар тунгаан бодож, тэдэнд төрсөн аливаа бодол, мэдрэмжээ бичих хэдэн минутын хугацаа өг. Хэдэн суралцагчийг бичсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад урь. Аврагчийн мөнх бус байдлын өмнөх тохинууллыг болон Түүний өвөрмөц шинж чанаруудын талаар мэдсэнээр тэдэнд Түүнийг илүү их хайрлаж, Түүнд илүү их итгэхэд нь туслах талаар бодоход суралцагчдыг урамшуулан дэмжиж, хичээлээ дуусга.
Суралцагчдын унших материал
-
Илчлэлт 12:7-11; Абрахам 3:15-25; Сургаал ба Гэрээ 138:55-56
-
Ричард Г.Скотт, “Jesus Christ, Our Redeemer,” Ensign, 1997 оны 5-р сар, 53–54, 59