22-р хичээл
Эцэг, Хүү хоёр Иосеф Смитэд үзэгдсэн нь
Оршил
“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-д: “Орчин үед эртнээс амласан ‘цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийг эхлүүлэхээр [Есүс Христ] ба Түүний Эцэг залуу хөвгүүн Иосеф Смитийн өмнө гарч ирсэн юм хэмээн тунхагласан байдаг’ Ефес 1:10)” (Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 3). Энэ хичээлээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сургаал дахь Анхны үзэгдлийн эзлэх байр сууринд, мөн уг үзэгдэл дэх Аврагчийн үүрэгт төвлөрнө. Үүнээс гадна энэ хичээлээр Анхны үзэгдлийн талаар судлах нь Бурхан Эцэгт болон Есүс Христэд итгэх бидний итгэлийг хүчирхэгжүүлдэг болохыг онцлон үзнэ.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Гордон Б.Хинкли, “The Marvelous Foundation of Our Faith,”Ensign эсвэл Лиахона, 2002 оны 11-р сар, 78–81
-
Дийтр Ф.Угдорф, “The Fruits of the First Vision,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 5-р сар, 36–38
-
Нийл Л.Андэрсэн, “Иосеф Смит,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган
Заах зөвлөмж
Иосеф Смит—Түүх 1:14-17
Иосеф Смит Бурхан Эцэгийг болон Түүний Хүү Есүс Христийг харсан
Иосеф Смит—Түүх 1:5–12-ыг богино хугацаанд хэлэлцэж, энэ хичээлийн агуулгыг гарга. Дараа нь суралцагчдаас Иосеф Смитийн үнэнийг эрэлхийлсэн туршлага ба бидний үед үнэнийг эрэлхийлж байгаа хүмүүсийн туршлага хоёрын ижил төстэй зүйлүүдийг олж тогтоосноор энэ шүлгийг өнөө үетэй адилтга. (Хариултуудад дараах зүйлс орсон байх ёстой: Тэр үед олон сүмийн дунд маш их зөрчилдөөн байв. Иосеф Смит аль сүм нь үнэн болохыг логик сэтгэлгээгээр эсвэл оюун ухаанаараа олж мэдэж чадсангүй. Шашны удирдагчид судрын нэг хэсгийг өөр өөрөөр тайлбарлаж байв.)
Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:14-15-ыг чанга уншихад урь. Дараа нь суралцагчдаас асуу:
-
Сатан яагаад Иосеф Смитийн залбирлыг саатуулахыг оролдож байсан гэж та нар бодож байна вэ? (Дараах хариултууд орсон байж болно: Сатан мөнх бус амьдралын өмнөх дэлхийд байхаасаа Иосеф Смитийг мэддэг байсан бөгөөд Иосефийн урьдчилан томилогдсон үйл хэрэг нь дэлхий дээр үнэнийг сэргээх байсныг мэдэж байсан. Сатан энэ үйл явдлыг болгохгүйн тулд хичээж байв.)
Суралцагчдаас Иосеф Смит—Түүх 1:16–17-г чимээгүй уншиж, Иосеф Смитийн гэрчлэлээс гарч ирж буй сургаалуудыг бичихийг хүс. Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдыг олж тогтоосон зүйлсээ хуваалцахад урь.
Далын ахлагч Кристоффэл Голдэний дараах мэдэгдлийг үзүүлж болно:
“Гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан, мөн нөгөөх уруугаа зааж хэлэв—Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс!” хэмээн бошиглогч бичсэн байдаг (Иосеф Смит—Түүх 1:17).
Залуу хөвгүүн Иосефийн энэхүү туршлагын дараа Бурхан үнэхээр оршдог; Эцэг мөн Түүний Хүү, Есүс Христ бол хоёр тусдаа хүмүүс; мөн хүмүүн нь Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн; Тэнгэрлэг Эцэг бол үнэхээр Есүс Христийн Эцэг гэдгийг, мөн Бурхан өөрийгөө хүмүүнд илчилсээр байгаа; Бурхан үргэлж бидэнтэй ойр байж, анхаарал хандуулдаг бөгөөд Тэрээр бидний залбирлуудад хариулдаг гэдгийг илчилсэн бусад олон үзэгдэл, илчлэлт ирсэн юм (“Эцэг мөн Хүү,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган).
-
Та хожмын үеийн гэгээнтний шашны номлолд Иосеф Смитийн Анхны үзэгдэл ямар чухал болохыг хэрхэн дүрслэх вэ? (Суралцагчдыг хариулах үед дараах зүйлийг онцолж хэл: Иосеф Смитийн Эцэг ба Хүүгийн үзэгдэл нь олон чухал үнэнийг дэлхийд сэргээсэн юм.)
-
Өнөөдөр үнэнийг эрэлхийлж байгаа тэдэнд Иосеф Смитийн Анхны үзэгдэл ямар ач холбогдолтой болохыг та нар хэрхэн дүрслэх вэ?
Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:
“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бидний нотолгоо бүхэлдээ энэ алдар суут Анхны үзэгдлийн бодит байдлаас шалтгаалдаг.. … Бидний суурилдаг өөр ямар ч сургаал, заадаг юу ч, мөн бидний амьдардаг юу ч байлаа гэсэн хамгийн эхний энэ тунхаглалаас илүү агуу биш билээ. Хэрэв Иосеф Смит Бурхан Эцэг болон Түүний Хайрт Хүүтэй ярьсан юм бол, түүний ярьсан бүх зүйл үнэн гэдгийг би мэдэгдэж байна. Аврал ба мөнх амьдралын зам руу хөтөлдөг үүд нээгдэх эсэх нь үүнээс шууд хамаардаг” (“What Are People Asking about Us?” Ensign, 1998 оны 11-р сар, 71).
-
Яагаад “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бидний бүхий л нөхцөл байдал энэхүү алдар суут Анхны үзэгдлийн баталгаан дээр суурилдаг” вэ? (Хэрэв Иосеф Смитийн түүх худал байсан бол Есүс Христийн сүмийн сэргээлт болохгүй гэдгийг; харин Иосеф Смитийн түүх үнэн бол сэргээлт үнэхээр болсон бөгөөд сэргээгдсэн сайн мэдээ үнэн гэдгийг суралцагчид ойлгосон байх ёстой.)
-
Та Анхны үзэгдэл үнэн гэсэн гэрчлэлийг хэрхэн олж авсан бэ?
Суралцагчдыг Анхны үзэгдэл үнэн гэсэн баталгааг дахин эрэлхийлэхийн тулд хийж болох зүйлээ бодож эхлэхэд урь. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн дараах мэдэгдлийг хуваалцаж болно.
“Өнөөдөр бидний үгийг сонсож байгаа, эсвэл хэдэн өдрийн хойно унших өсвөр үеийнхэндээ хандаж хэлэхэд, би бошиглогч Иосеф Смитийн талаар өөрийн гэсэн гэрчлэлтэй болоорой гэсэн онцгой нэгэн даалгаврыг өгөх гэсэн юм. … Агуу Үнэт Сувд судраас бошиглогч Иосеф Смитийн гэрчлэлийг олж унш. … Энэ бол яг ямар үйл явдал болсон талаарх Иосефийн өөрийнх нь бичсэн гэрчлэл юм. Үүнийг байнга уншиж байгаарай. Иосеф Смитийн гэрчлэлийг өөртөө сонсдохоор уншиж, бичлэг хийснийхээ дараа түүнийгээ байнга сонсож, найз нөхөдтэйгөө хуваалцахыг бодоорой. Бошиглогчийн гэрчлэлийг өөрийнхөө дуу хоолойгоор сонсох нь эрэлхийлж буй гэрчлэл тань танд ирэхэд тус болно” (“Иосеф Смит,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 30).
Цааш үргэлжлүүлэхийн өмнө суралцагчдад Анхны үзэгдэл нь Аврагч энэ эрин үед Иосеф Смит болон бусад хүн дээр айлчилсан цорын ганц тохиолдол биш гэдгийг тайлбарла. Жишээлбэл, Есүс Христ сэргээлтийн эхэн үед Иосеф Смитэд болон Сүмийн бусад удирдагчид хэд хэдэн удаа үзэгдсэн (жишээг С ба Г 76:22–24; 110:1–10-аас үзнэ үү).
Иосеф Смит—Түүх 1:17-20
“Энэ бол Миний Хайрт Хүү. Түүнийг сонс!”
Суралцагчдаас Иосеф Смит—Түүх 1:17-г эргэн харахыг хүсэж, Бурхан Иосеф Смитэд харагдах үедээ юу хийснийг тэднээс асуу. (Тэр Хүүгээ танилцуулсан.) Мөн та суралцагчдаас Анхны үзэгдлийн энэ хэсэг яагаад чухал болох талаар эргэцүүлэн бодож байсан эсэхийг асууж болно. Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн (1876–1972) дараах мэдэгдлийг унш:
“Уналтаас хойших бүх илчлэлт Есүс Христээр дамжин ирсэн юм. … Эцэг уналтаас хойш хүмүүнтэй шууд, өөрийн биеэр огт харьцаж байгаагүй бөгөөд Тэр Хүүг танилцуулж, мөн гэрчлэхээс бусдаар огт гарч ирээгүй байна (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3-р боть [1954–56], 1:27).
“Адам Едений цэцэрлэгт байхдаа бидний Мөнхийн Эцэг Бурханы оршихуйд байсан юм. Уналтын дараа тэр Эцэгийн оршихуйгаас хөөгдсөн билээ. … Дараа нь судруудад цэдэглэгдсэнээр, Есүс Христ Адам болон түүний хүүхдүүдийн Өмгөөлөгч, [1 Иохан 2:1; С ба Г 29:5; 110:4-ыг үзнэ үү], мөн бидний өмнөөс гуйж, хүн төрөлхтөн, Мөнхийн Эцэг хоёрын хооронд зогсдог Зуучлагч нь [1 Тимот 2:5; Еврей 9:15] болсон байна. Тэр цагаас хойш Есүс Христ өөрийн биеэр дэлхий дээрх үйлчлэгчдийг удирдан чиглүүлж, бошиглогчдод илчлэлт, удирдамж өгч байв. Хэрэв Иосеф Смит хууран мэхлэгч байсан бол тэрээр хэзээ ч Эцэг нь Хүүгээ танилцуулж, мөн Тэр түүнийг асуултаа Хүүгээс асуухыг хүсэж, харин хариулт өгсөн нь Хүү байсан гэж хэлэхгүй байсан биз ээ (Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5-р боть [1957–66], 3:58).
-
Анхны үзэгдэл дээр Иосеф Смит аль бүлэглэл зөв болохыг асуухад хэн түүний асуултанд хариулсан бэ?
-
Жозеф Фийлдинг Смитийн хэлснээр, Тэнгэрлэг Эцэг Есүс Христийг танилцуулж, дараа нь Есүс Христ Иосефийн асуултуудад хариулсан гэдгийг Иосеф Смит тэмдэглэх нь яагаад чухал байсан бэ? (Суралцагчид дараах үнэнийг ойлгосон байх ёстой: Адам, Ева хоёрын уналтын дараа бүх илчлэлт Есүс Христээр дамжин ирсэн.)
-
Илчлэлтийн энэ загварыг ойлгох нь бошиглогчийн үзэгдлийн талаарх тэмдэглэл үнэн зөв гэдэгт итгэхэд тань хэрхэн нөлөөлөх вэ?
Анхны үзэгдэл бидэнд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд тусалдаг
Нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг чанга уншихад урь.
“Ингэж л Иосеф Смитийн Анхны үзэгдэл бидний болон гэр бүлүүдийн амьдралыг, цаашилбал хүн төрөлхтөн гэх гэр бүлийг бүхэлд нь адисалдаг юм. Бид бошиглогч Иосеф Смитийн гэрчлэлээр дамжуулан Есүс Христэд итгэдэг болсон. Хүн төрөлхтний түүхэн дэх бошиглогч, төлөөлөгчид Иосефийнхтой адил тэнгэрлэг илэрхийллүүд хүлээн авч байв. …
“… Эрт болон орчин үеийн, энэ бүх илэрхийлэлт нь итгэгчдийг Бурхан, Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хэмээх бүхий л зөвт байдал болон итгэл найдварын тэнгэрлэг эх сурвалж руу хөтөлдөг юм. …
“Бид бошиглогч Иосеф Смитийн хувийн гэрчлэл, Анхны үзэгдлийн бодит байдалд итгэснээрээ, мөн гүн гүнзгий, чин сэтгэлээсээ суралцаж, залбирснаараа “нэг мянга найман зуун хорин оны хаврын нэгэн сайхан, цэлмэг өдрийн өглөө” Иосефтой ярьсан дэлхийн Аврагчид итгэх бат бөх итгэлээр адислагдах болно (Иосеф Смит—Түүх 1:14)” (“The Fruits of the First Vision,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 5-р сар, 38).
-
Ерөнхийлөгч Угдорфын хэлснээр Анхны үзэгдлийн талаар суралцахад ямар адислал ирдэг вэ? (Тэд өөр өөр үгс хэрэглэж болох ч суралцагчид дараах зарчмыг тодорхойлсон байх ёстой: Бид Анхны үзэгдлийн талаар суралцсанаар бидний Бурхан Эцэг, Түүний Хүү, Есүс Христэд итгэх итгэл өсөх болно.)
-
Эцэг, Хүү хоёр Иосеф Смитэд үзэгдсэн үзэгдлийн талаар суралцах нь бидний Тэдэнд итгэх итгэлийг хэрхэн гүнзгийрүүлэх вэ? (Хариултанд дараах үнэнүүд орсон байж болно: Анхны үзэгдэл нь Тэд амьдардаг гэсэн өөр нэгэн гэрчлэл болдог; энэ нь Тэд хүмүүний үйл хэргүүдэд анхаарал тавьдаг гэдгийг бидэнд батлан харуулдаг; энэ нь Тэд залбирлуудыг сонсож мөн хариулдаг гэдгийг нотолдог.)
-
Анхны үзэгдэл нь сэргээлтийн талаарх таны гэрчлэлд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
-
Та нар ирэх долоо хоногт Анхны үзэгдлийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлж эсвэл гэрчлэлийнхээ баталгааг хүлээн авахын тулд юу хийж болох вэ?
Суралцагчдыг дараагийн хэдэн өдрүүдэд Анхны үзэгдлийн талаар тунгаан бодож, залбирахад цаг гаргахад уриал. Тэднийг Иосеф Смитийн ариун туршлагын талаарх бодол эсвэл мэдрэмжүүдээ бичихэд урь.
Суралцагчийн унших материал
-
Дийтр Ф.Угдорф, “The Fruits of the First Vision,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 5-р сар, 36–38