Институт ба семинар
7-р хичээл: Есүс Христ болБурханы Цорын Ганц, махбодтой Хүү мөн


7-р хичээл

Есүс Христ болБурханы Цорын Ганц, махбодтой Хүү мөн

Оршил

Эрт үед Аврагчийн төрөлтийн тухай мэдээ нь Бурхан дэлхийг гэтэлгэхээр Өөрийн хүүг илгээсэн хэмээх олон хүнээр тунхаглагдсан баярт мэдээ байсан юм. “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-д Есүсийг “Эцэгийн Ууган, махбодтой Цорын Ганц Хүү, дэлхийн Гэтэлгэгч” хэмээн тунхагласан байдаг (Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2–3). Энэ хичээлээр суралцагчид Есүс нь мөнх бус эх, үхэшгүй мөнх Эцэг хоёроос төрөх болсон нь яагаад чухал болохыг мэдэж авах болно.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Робэрт Э.Вэллс, “Our Message to the World,” Ensign, 1995 оны 11-р сар, 65-66

Заах зөвлөмж

Матай 1:18–24; Лук 1:26–35; Мозая 3:7–8

“Эцэгийн Цорын Ганц”

video iconХичээлээ “The Nativity” (2:59) видео бичлэгийг үзүүлж, хичээлээ эхэл: (Хичээлээс өмнө видео бичлэгийг татан авч, урьдчилан үзнэ үү.)

2:3

Видео бичлэгийг үзүүлсний дараа дараах асуултыг тавь:

  • Аврагчийн төрөлтийн аль хэсэг нь танд чухал вэ? Яагаад?

Энэ хичээлээр тэд Эцэгийн төлөвлөгөөн дэх үүргээ биелүүлэх Аврагчийн чадварын талаарх бидний ойлголтонд ихээхэн тус болох Есүс Христийн төрөлтийн нэг хэсгийн талаар ярилцах болно гэдгийг суралцагчдад хэл.

Нэг суралцагчийг Матай 1:18–19-ийг чанга уншихад урьж, ангийнхнаас эдгээр шүлэгт гарч буй нөхцөл байдлыг төсөөлөн бодохыг хүс. (Тэмдэглэл: Төсөөлөн бодох гэдэг нь судрын түүхийг илүү тод томруун, бодитой болгоход туслах судар судлах нэгэн чадвар юм.) Дараа нь суралцагчдаас, хэрэв тэд Иосефтай адил нөхцөлд байсан бол тэдэнд ямар санагдах байсныг асуу. Суралцагчдаас Матай 1:20–24-ийг чимээгүй уншиж, Иосеф яагаад [Мариагаас] нууцаар салах” (19-р шүлэг) буюу Мариатай хийсэн сүй тавилтаа нууцаар цуцлахаа болих шийдвэр гаргасныг олж тодорхойлохыг хүс. (Тэмдэглэл: Хэцүү үг хэллэгүүдийг тайлбарлах нь суралцагчдад судрыг ойлгоход тусална. Эдгээр шүлгэнд та дараах тайлбаруудыг ашиглаж болно: (1) Есүс гэдэг нэр нь [Арамайк хэлээр Ешуа] “Иехова бол аврал” эсвэл “Иехова авардаг” гэсэн утгатай; (2) Матай 1:22–23-т дурдсан судар бол Исаиа 7:14; (3) Иммануел гэдэг нэр нь “Бурхан бидэнтэй хамт” гэсэн утгатай.)

Нэг суралцагчийг Лук 1:26-30-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг хамтдаа даган уншиж, энэ хэсэг нь Мариагийн тухай юу зааж байгааг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ тайлбарлахыг хүс. Дараа нь ангийнхан шүлгийг дагуулан харж байх явцад нэг суралцагчаас Лук 1:31-35-ыг чанга уншихыг хүс. Асуу:

  • Эдгээр шүлэг нь Есүсийн Эцэг хэн болохыг хэрхэн баталж байна вэ?

Дараах бүдүүвч зургийг самбар дээр зур:

бүдүүвч зураг, эцэг эх, та

Ангийн нэг гишүүнээс дараах зүйлийг асуу:

  • Та нар ааваасаа бие махбодын ямар шинж чанарыг өвлөж авсан бэ? Та нар ээжээсээ бие махбодын ямар шинж чанарыг өвлөж авсан бэ?

Суралцагчийн хариултыг самбар дээрх бүдүүвч зурган дээр нэмж оруул (дагалдах жишээг харна уу):

бүдүүвч зураг, эцэг эх, шинж чанарууд, та

Өмнөх бүдүүвч зургийг арилгаж, дараах бүдүүвч зургийг самбар дээр зур:

бүдүүвч зураг, Мариа, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэжийн (1862–1933 он) дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг хүс:

Ахлагч Жэймс Э.Талмэж

“Мариагаас төрөх тэр Хүүхэд нь байгалийн хуулийг зөрчиж бус, харин уг хуулийн дээд илрэлийн дагуу, Мөнхийн Эцэг, Елохимийн төрсөн хүүхэд байв. … Түүний төрөлхийн шинж чанарт Бурханы байдлын хүч чадвар, мөнх бус байдлын чадамж, боломжуудтай нийлсэн байна; мөн энэ нь Бурханаар тунхаглагдаж, шинжлэх ухаанаар нотлогдон, гүн ухаанаар хүлээн зөвшөөрөгдсөн—амьд амьтад өөрсдийн төрөл зүйлээр үрждэг гэсэн удамшлын үндсэн хуулийн ердийн үйл явцын дагуу болох байв. Хүү Есүс нь нэг талаас үхэшгүй бөгөөд алдаршуулагдсан Бурханы, нөгөө талаас хүмүүний буюу эмэгтэй хүний, Өөрийн эцэг эхийн бие махбод, оюун ухааны болон сүнслэг шинж чанар, хандлага, хүч чадал зэрэг онцлох шинж чанаруудыг нь өвлөх байлаа” (Jesus the Christ, 3 дахь хэвлэл [1916 он], 81).

  • Аврагч Өөрийн эцэг эх тус бүрээс ямар чухал шинж чанаруудыг өвлөн авсан бэ?

Суралцагчдыг хариулж байхад, самбар дээр “Мариа” гэдгийн доор Есүс Христийн ээжээсээ өвлөн авсан зан чанаруудыг жагсаа (жишээ нь, зуурдын байдал—өвдөж шаналах, бие махбодоор үхэх чадвар). “Тэнгэрлэг Эцэг” гэдгийн доор Есүсийн Эцэгээсээ өвлөн авсан шинж чанаруудыг жагсаа (жишээ нь, Бурханы байдлын хүч чадлууд —үхэшгүй байдал, эсвэл үүрд мөнхөд амьдрах хүч; Иохан 10:17-18-ыг үзнэ үү).

Дараа нь нэг суралцагчийг Moзая 3:7-8-ыг чанга уншихад урь. Асуу:

  • Цагаатгалыг гүйцэтгэхэд Аврагчид яагаад зуурдын болон үхэшгүй байдлын аль алиных нь хүч хэрэгтэй байсан бэ? (Суралцагчдыг хариулж байхад, тэдэнд дараах үнэнийг ойлгуулсан байх ёстой: Махбодод орших Бурханы Цорын Ганц Хүүгийн хувьд Есүс Христ нь мөнх бус хүн тэсвэрлэн давж гарахаас илүү зүйлийг шаардаж байсан Цагаатгах золиослолыг гүйцэтгэж чадсанаараа Эцэгийн төлөвлөгөөн дэх Өөрийн үүргийг биелүүлсэн юм. Үүнээс гадна Есүс үхлийг захирах хүчтэй байсан учраас Тэр үхэгсдээс амилах чадалтай байв. Хэрэв Есүс Христ хоёул мөнх бус эцэг эхээс төрсөн бол Тэрээр үхлийг давах юм уу, Цагаатгалын хязгааргүй зовлон шаналлыг тэвчиж чадахгүй байсан гэдгийг суралцагчдыг ойлгосон эсэхийг шалга. Хэрэв Тэр хоёул үхэшгүй эцэг эхээс төрсөн бол Тэрээр бие махбодын шаналал, үхэлд автахгүй байх байсан).

Энэ чухал сургаалыг цааш нь онцолж үзэхийн тулд Далын ахлагч Робэрт Э.Вэллсийн дараах мэдэгдлийн хуулбарыг суралцагч бүрд тараан өгч, тэдэнд үүнийг уншиж, тунгаан бодох цаг гаргаж өг:

Ахлагч Робэрт Э.Вэллс

“Авралын төлөвлөгөөг бүхэлд нь ойлгоход Есүс Христийн бурханлаг Хүүгийн харилцаа … голлох байр суурь эзэлдэг. Тэр бол мөнх бус байдлын өмнөх оршихуй дахь Эцэгийн Ууган Хүү бөгөөд дэлхий дээрх Эцэгийн Цорын Ганц Хүү юм. Бурхан Мөнхийн Эцэг бол бидний Их Эзэн, Аврагч Есүс Христийн болон Түүний бусад сүнсэн хүүхдийн жинхэнэ эцэг юм. …

Мөн “Бурханлаг Хүүгийн харилцаа” гэдэг нь “махан биеэр төрсөн Цорын Ганц Хүү” гэдэг тодорхойлолтыг хэлж байгаа юм. … Энэ нэр нь Есүсийн бие махбод мөнх бус ээж, үхэшгүй Мөнхийн Эцэг хоёрын үр удам байсан бөгөөд энэ үнэн нь жирийн хүн хийх боломжгүй бурханлаг үйлдэл болох Цагаатгалд маш чухал ач холбогдолтой зүйл гэдгийг илэрхийлж байна. Христ Тэнгэрлэг Эцэгээсээ үхэшгүй байдлыг өвлөж авсан учраас Түүнд амиа өгөх, дахин олж авах хүч чадал байсан. Христ ээж Мариагаасаа зуурдын байдлыг буюу нас барах хүчийг өвлөж авсан юм.

“Энэхүү Христийн хязгааргүй Цагаатгал ба Христийн бурханлаг Хүүгийн харилцаа нь хамтдаа зэрэгцэн явсаар бүх Христийн шашны хамгийн чухал нэгэн сургаалыг бий болгодог” (“Our Message to the World,” Ensign, 1995 оны 11-р сар, 65).

Хичээлийн энэ хэсгийг дараах асуултуудаар дуусга:

  • Есүсийн Мариагаас өвлөж авсан шинж чанаруудыг таньж мэдэх нь Аврагчид найдаж, Түүнд итгэлтэй байхад тань хэрхэн туслах вэ?

  • Есүсийн Тэнгэрлэг Эцэгээс өвлөж авсан шинж чанаруудыг таньж мэдэх нь Аврагчид найдаж, Түүнд итгэлтэй байхад тань хэрхэн туслах вэ?

1 Нифай 11:13-21

Нифай Бурханы хүлцлийг харсан

Бид Мормоны Номноос Есүс Христийн эцэг эхийн талаар мэдэж авсан нэгэн үзэгдлийг Нифай харсан талаар уншдаг гэдгийг суралцагчдад хэлж өг. Бид түүний үзэгдлээс нэмэлт үнэнүүдийг мэдэж авах боломжтой. Цөөн суралцагчийг 1 Нифай 11:13-21-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийн үлдсэн хэсгийг дагаж уншаад, энэ хэсэгт заасан чухал сургаалуудыг олж тогтоохыг хүс. Энэ шүлэгт хүлцэл гэдэг үг нь дээд байдлаас доод байдал руу, эсвэл нөхцөл байдал руу юм уу, байр суурь руу бууж ирэх гэсэн утгаар хэрэглэгдэж байгаа гэдгийг тайлбарла.

  • Нифай Есүс Христийн эцэг эх хэн байх болно гэдгийг мэдэж авсан бэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоосон байх ёстой: Бурхан, Мөнхийн Эцэг болон Мариа нар мөнх бус Есүс Христийн эцэг эх юм.)

  • Өмнө заагдсан хичээлүүдийг авч үзвэл, Есүс Христийн төрөлтийг яагаад Түүний хүлцлийн нэг хэсэг гэж үзэж болох вэ?

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгч Тэд Р.Каллистэрийн дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг хүс.

Ахлагч Тэд Р.Каллистэр

“Бурханы Хүү нь бүхий л селестиел гоёл чимэглэл бүхий тэнгэрлэг гэр орноо бүдүүлэг урхидалттай мөнх бус оромжоор сольсон юм. ‘Тэнгэрийн Хаан’ (Алма 5:50), ‘засаглах тэр, … Төгс Хүчит Их Эзэн’ (Мозая 3:5) Тэрээр тэвш өвлөж авахаар хаан ширээг орхисон юм. Тэрээр бурхны ноёрхлоо балчир хүүхдийн хараат байдлаар сольсон. … Энэ нь зүйрлэж боломгүй цар хүрээ бүхий солилцоо байв. … Тоо томшгүй олон дэлхийг бүтээгч, ариун журам болон хүч чадлаар хязгааргүй нэгэн болох Иехова нь тэжээлийн тэвшинд өлгийдүүлж, энэ дэлхийд ирсэн” (The Infinite Atonement [2000], 64).

Суралцагчдад Есүс Христийн мөнх бус төрөлт нь Бурхан Эцэгийн хүлцлийн нэг хэсэг байсан гэдгийг ойлгоход туслахын тулд тэдэнд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн (1915–1985) дараах мэдэгдлийг чанга уншиж өг.

Ахлагч Брүс Р.Макконки

“Бурханы (Эцэг гэсэн утгатай) хүлцэл нь тэр хэдийн өргөмжлөгдөж, төгөлдөржсөн, алдар суут Хүн байсан хэдий ч мөнх бус эмэгтэйгээс төрсөн, мөнх бус Үр хүүхдийн бодгалийн болон жинхэнэ Эцэг нь болсон гэдэгт оршдог” (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл [1966], 155).

Аврагчийн хүлцэл, Түүний төрөлтийн гайхамшгийн мөн чанарын талаар бодож үзэх үед Аврагчийн талаар ямар бодол, мэдрэмжүүд төрж байгаа талаар суралцагчдаас асууж, хичээлээ дуусга. Тэднээс өнөөдрийн хичээлийн төгсгөлд Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалцах хүсэлтэй хүн байгаа эсэхийг асуу.

Суралцагчийн унших материал