Институт ба семинар
25-р хичээл: Есүс Христ нэг л өдөр эргэн ирнэ


25-р хичээл

Есүс Христ нэг л өдөр эргэн ирнэ

Оршил

Үе үеийн бошиглогчид Есүс Христ дэлхий дээр дахин ирэх болно гэж бошиглосон. “Дараа нь Эзэний алдар илэрхийлэгдэж, бүх махбод хамтдаа Түүнийг үзнэ” (Исаиа 40:5) хэмээн Исаиа бичсэн байдаг. Тэнгэрлэг Эцэг ирээдүйг урьдчилан харж, Өөрийн Хүүг алдар суундаа ирэхэд зориулан дэлхийг бэлтгэж байгааг мэдэж байгаа учраас эдгээр бошиглол Есүс Христийн шавь нарт энэхүү онцгой нэгэн үйл явдалд өөрсдийгөө болон бусдыг бэлтгэж, итгэж, найдахад тусалдаг.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Даллин Х.Өүкс, “Preparation for the Second Coming,”Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 7–10

Заах зөвлөмж

Аврагч хүч болон алдар суунд ирэх болно

Суралцагчдаас дараах зүйлийг асууж, самбар дээр тэдний хариултуудыг хураангуйлан бич:

  • Хоёр дахь ирэлтийн талаар дурдахад та нарт юу бодогдож байна вэ?

  • Хоёр дахь ирэлт ямархуу байна гэж та нар итгэдэг вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 29:11-ийг чанга уншихад урь. Дараа нь ангийнхнаас асуу:

  • Та нар энэ шүлгээс Хоёр дахь ирэлтийн талаар юу сурч авсан бэ? (Суралцагчдыг хариулж байхад дараах үнэнийг онцолж хэл: Аврагч дахин ирэхдээ тэнгэрийн бүх дайчдын хамт, хүч болон алдар суунд ирэх болно. Энэ үнэнийг самбарт бич.)

handout iconСуралцагчдад Есүс Христийн ирэхийн өмнөх тэмдгүүд ба Түүнийг ирэхэд ёс бусчууд устгагдана гэх мэт Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар олон зүйлийг судруудаас мэдэж авч болно гэдгийг тайлбарла. Энэ хичээл нь онцгойлон Аврагчид, Түүний хүч болон алдар суу дахь ирэлтэд, мөн бид тэрхүү агуу үйл явдалд хэрхэн бэлтгэхэд төвлөрөх болно. “Хоёр дахь ирэлтийн бошиглолууд” хүснэгтийг хувилж, суралцагч бүрд тарааж өг. Суралцагчдыг хоёр хоёроороо хуваагдан ажиллахад урьж, хос бүрд судлах хоёр юм уу гурван судрын шүлгийн мөрийг оноож өг). Тэдэнд оногдсон шүлгүүд Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар юу зааж байгааг хүснэгтэнд бичихийг хос бүрээс хүс. Хангалттай хугацаа өнгөрсний дараа олж мэдсэн зүйлээ хуваалцахыг суралцагчдаас хүс.

тарааж өгөх материал, Есүс Христийн Хоёр дахь ирэлт

Есүс Христийн Хоёр дахь ирэлт

Хоёр дахь ирэлтийн талаарх бошиглолууд

Бид Хоёр дахь ирэлтийн талаар юу сурч мэдэх вэ

Сургаал ба Гэрээ 49:6–7; Иосеф Смит—Матай 1:40

Исаиа 40:5; Матай 16:27

Исаиа 52:10; Сургаал ба Гэрээ 133:3

Зехариа 13:6; 14:4; Сургаал ба Гэрээ 45:48, 51–53

Исаиа 63:2; Илчлэлт 19:11–13; Сургаал ба Гэрээ 133:46–48

Үйлс 1:9–11; 1 Тесалоник 4:16

1 Тесалоник 4:17; Сургаал ба Гэрээ 88:96–98

Илчлэлт 16:20; Сургаал ба Гэрээ 133:21–24

Сургаал ба Гэрээ 5:19; 101:24–25; 133:41

2 Петр 3:10; Иосеф Смит—Матай 1:46–48

Дараах асуултуудыг тавьж, шалга:

  • Та нарын судалснаар, Есүс Христийн хүч болон алдар суу нь Түүний ирэлтээр хэрхэн илэрхийлэгдэх вэ?

  • Хоёр дахь ирэлтийн талаарх аль бошиглол та нарын хувьд чухал санагдсан бэ? Яагаад?

(Тайлбар: Хичээлийг үргэлжлүүлэхийн өмнө та хүснэгт рүү дахин анхаарал хандуулж, суралцагчдаас уялдаа холбоо, загвар, сэдвүүдийг эрж хайх маягаар судруудыг судлах нь ямар ач холбогдолтой болох талаар асууж болно).

Сургаал ба Гэрээ 1:12; 34:5–6; 39:20; 88:81–86, 92; 133:4–5, 10

Бошиглогчид биднийг Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэдэг

Далын ахлагч Стерлинг В.Силлийн (1903–1994) дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчийг үүнийг чанга уншихад урь:

Ахлагч Стерлинг В.Силл

“Христийн Хоёр дахь ирэлт нь Хуучин гэрээн дээр 1500 удаа, Шинэ Гэрээн дээр 300 удаа дурдагдсан байдаг. Хэрэв Бурхан энэ сэдвийг ийм чухал гэж үзсэн бол Тэрээр биднийг үүний талаар ямар нэгэн зүйл хийгээсэй гэж хүссэн байх нь зайлшгүй” (in Conference Report, 1966 оны 4-р сар, 19).

  • Судрууд дээр Хоёр дахь ирэлтийн талаар ийм олон бошиглол байгаа нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Дараах судрын шүлгүүдийг үзүүл эсвэл самбарт бич. Суралцагчдыг эдгээр шүлгийг чимээгүй харьцуулж, бид Хоёр дахь ирэлтэд өөрсдийгөө бэлтгэж болох хоёр өөр арга замыг олж мэдэхэд урь.

С ба Г 1:12; 88:92; 133:4–5, 10

С ба Г 34:5–6; 39:20; 88:81–84

Хангалттай хугацаа өнгөрсний дараа дараах асуултуудын заримыг эсвэл бүгдийг ярилц:

  • Та нар эдгээр шүлэгт заагдсан үнэнүүдийг хэрхэн нэг өгүүлбэрт хураангуйлж болох вэ? (Суралцагчид дараахтай адил зарчмыг илэрхийлсэн байх ёстой: Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаарх бошиглолууд нь бид тэрхүү өдөрт өөрсдийгөө болон бусдыг бэлтгэж болохын тулд судрууд дээр өгөгдөж, бас цэдэглэгдсэн болно.)

  • Бид яагаад Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд өөрсдийн биеийг төдийгүй бусдыг бэлтгэх нь чухал вэ?

  • Бидэнд Их Эзэнийг эргэн ирэхэд бусдыг бэлтгэх ямар арга замууд байдаг вэ?

  • Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд бусдад туслах нь хэрхэн та нарт өөрсдийгөө бэлтгэхэд тусална гэж бодож байна вэ?

Нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс.

Ахлагч Даллин Х.Өүкс

“Хэдийгээр бид Хоёр дахь ирэлтийн талаарх баримтыг өөрчилж чадахгүй, мөн хэзээ болох тодорхой цагийг мэдэх боломжгүй ч, өөрсдийн бэлтгэлийг хурдасгаж, эргэн тойрныхоо хүмүүсийн бэлтгэлд нөлөөлөх боломжтой. …

“Түүний ирэлтийн өдөр маргааш байвал яах вэ? Хэрэв бид маргааш зуурдын үхлээр үхвэл, эсвэл Түүний гэнэтийн ирэлтээр Их Эзэнтэй уулзана гэдгээ мэдэж байгаа бол, өнөөдөр юу хийх байсан бэ? Бид ямар нүглээ наманчлах байсан бэ? Бид ямар зуршлуудаа хаях байсан бэ? Бид ямар асуудлуудаа шийдэх байсан бэ? Бид ямар өршөөл үзүүлэх байсан бэ? Бид ямар гэрчлэл хуваалцах байсан бэ?

“Хэрэв бид эдгээр зүйлийг тэр үед хийх байсан бол яагаад одоо хийж болохгүй байх билээ? Амар амгаланг олох боломжтой үед яагаад үүнийг эрэлхийлж болохгүй гэж? Хэрэв бидний бэлтгэлийн дэнлүү бөхсөн бол тэдгээрийг даруйхан дүүргэж эхэлцгээе (“Preparation for the Second Coming,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 8, 9).

  • Хүн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх бэлтгэлээ хурдасгахын тулд юу хийж болох вэ?

  • Бэлтгэлээ хойшлуулах нь ямар аюултай вэ?

Матай 25:1-13

Есүс Христийн хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь

Есүс Христийг үхэхээс хэдэн хоногийн өмнө Түүний дагалдагчид Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох тэмдгүүдийн талаар асууж байсан гэдгийг суралцагчдад тайлбарла (Матай 24:3; Иосеф Смит—Матай 1:4-ийг үзнэ үү). Аврагчийн хариултыг Матай 24–25-аас олж болно. Цөөн хэдэн суралцагчийг ээлжлэн Матай 25:1–13-аас уншихад урьж, ангийн үлдсэн хэсгээс дагаж уншихыг хүс. Дараа нь дараах асуултууд болон эшлэлүүдийн заримыг, эсвэл бүгдийг ашиглан, арван онгон охины сургаалт зүйрлэлийн талаарх ярилцлагад суралцагчдыг удирд:

  • Та нар эдгээр таван онгон охины мунхаг үйлдлүүдийн талаар юу гэж бодож байна вэ? (Мунхаг охид Аврагчийн ирэлтэд бэлтгэхэд шаардлагатай зүйлүүдийг хийгээгүй байв. Зөв гэж мэддэг зүйлсээ хийж, Аврагчийг ирэхэд бэлтгэхээр шаргуу хичээх нь Аврагчийг ирэх үед Түүнтэй нэгдэхэд бэлэн байх зэрэг агуу адислалуудыг авчрах болно.)

  • “Түүнийг угтаж авцгаа” хэмээх хэллэгт ямар утга агуулагдаж байна вэ? (6-р шүлэг). Түүнийг та нар руу ирэхийг яагаад тэвчээртэй хүлээх хэрэггүй вэ? (С ба Г 133:5; 10, 14, 19-ийг үзнэ үү.)

  • Ухаалаг охид яагаад мунхаг охидтой тосоо хуваалцах боломжгүй байсан бэ?

  • Энэ сургаалт зүйрлэл нь танд Аврагчтай уулзахад бэлтгэлтэй байх талаар юу зааж байна вэ? (Тэд өөр өөр үгс ашиглаж болох ч дараахтай адил зарчмыг илэрхийлсэн байх ёстой: Бид Бурханы зарлигуудад дуулгавартай байснаар Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэж чадна. Мөн C ба Г 45:56-57-г үзнэ үү.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс, Дэвид А.Бэднарын дараах мэдэгдлийг ярилцлагандаа ашигла:

Ахлагч Даллин Х.Өүкс

“Арван онгон охины тухай сургаалт зүйрлэлийн талаар Их Эзэн ‘Мөн намайг алдар суундаа залран ирэх тэр өдөр арван онгон охины талаар миний ярьсан сургаалт зүйрлэл хэрэгжих болно’ (С ба Г 45:56) хэмээн хэлсэн байдаг.

“Матай 25-р бүлэгт бичигдсэн энэ сургаалт зүйрлэл нь таван мунхаг, таван ухаалаг охидын нөхцөл байдлыг харьцуулан үзүүлсэн юм. Арван охид бүгдээрээ хуримын найранд уригдсан байсан ч, тэдний хагас нь л сүйт залууг ирэх үед дэнлүүндээ тос хийн, бэлтгэсэн байв. Бэлтгэгдсэн тав нь хуримын найранд орж, хаалга хаагдав. Бэлтгэлээ хойшлуулсан тав нь оройтож ирэв. Хаалга хаагдсан байсан ба Их Эзэн ‘Би та нарыг танихгүй’ [Матай 25:12] хэмээн хэлж тэднийг оруулахаас татгалзжээ. ‘Иймд та нар соргог бай, учир нь та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй’ [Матай 25:13] хэмээн Аврагч төгсгөлд нь хэлэв.

“Энэ сургаалт зүйрлэлийн захиас аймшигтай билээ. Арван онгон охин Сүмийн гишүүдийг төлөөлж байгаа нь тодорхой юм. Учир нь тэд бүгд хуримын найранд уригдсан байсан ба тэд бүгд сүйт залууг ирэхэд оруулах шаардлагуудыг мэдэж байсан юм. Гэвч зөвхөн хагас нь л түүнийг ирэхэд бэлэн байв (Даллин Х.Өүкс, “Preparation for the Second Coming,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 8).

Ахлагч Дэвид А.Бэднар

“Таван ухаалаг охин хувиа хичээн, хуваалцахыг хүсэхгүй байсан уу, эсвэл хөрвөлтийн тосыг зээлүүлж болдоггүй гэж зөв зүйл хэлсэн үү? Зарлигуудыг байнга дагаснаар ирдэг сүнслэг хүч чадлыг өөр хүнд өгч болох уу? Хичээнгүйлэн сурч, судруудын талаар тунгаан бодсоноор ирэх мэдлэгийг хэрэгцээтэй нэгэнд дамжуулан өгч болох уу? Итгэлтэй хожмын үеийн гэгээнтэнд сайн мэдээгээр ирсэн амар амгаланг хэцүү бэрхшээл зовлонтой тулгараад байгаа хүнд шилжүүлэн өгч болох уу? Эдгээр асуултанд өгөх тодорхой хариулт бол: Үгүй, болохгүй.

“Ухаалаг охидын хэлснээр, бид нэг бүрчлэн “өөрсдөө үүнийг худалдаж” авах ёстой. Эдгээр сүнсээр өдөөгдсөн охид мөнгө төлөн худалдаж авахыг яриагүй; харин гэрчлэлийн дэнлүүгээ асаалттай байлгаж чадах хувийн хариуцлага болох хөрвүүлэлтийн тосыг хангалттай байлгахыг хэлж байсан юм. Энэхүү эрхэм үнэт тос нь нэг удаад нэг дуслаар буюу шат шатаар, дүрэм дүрмээр (2 Нифай 28:30), тэвчээртэй, шаргуу дагаснаар олддог. Түүнийг олох амархан ч, товч зам гэж байхгүй; хамгийн сүүлийн мөчид гэнэт хичээн бэлдэх нь ч боломжгүй юм” (Дэвид А.Бэднар, “Их Эзэнд хөрвүүлэгдэв,” Ensign 2012 оны 11-р сар, 109, эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган).

  • Бид яагаад Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх бэлтгэлээ яаравчлах хэрэгтэй вэ?

Дараах гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бичиж, суралцагчдаас үүний талаар тунгаан бодоод, дараа нь гүйцээж бичихийг хүсэж болно.

Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх бэлтгэлээ яаравчлуулахын тулд би .

Суралцагчдад Есүс Христийг ирэхэд бэлтгэхийн ач холбогдлыг гэр бүл, найз нөхөд эсвэл бусад хүнд ойлгоход нь туслах тодорхой арга замуудын талаар бодож үзэхэд урамшуулан дэмж. Суралцагчдыг хүлээн авсан сүнслэг өдөөлтүүдээ дагах амлалтыг Их Эзэнд өгөхөд нь урамшуулан дэмж.

Суралцагчийн унших материал