“Вануатуд Есүсийг дагах нь,” Найз, 2024 оны 5-р сар, 10–11.
Вануатуд Есүсийг дагах нь
Эмматай танилц!
Эмма хэрхэн Есүсийг дагадаг вэ?
Эмма найрсаг байснаар Есүс Христийг дагадаг. Тэр бүх хүнтэй найз байхыг хүсдэг. Тэр хүмүүстэй ярьж, бусад хүүхэдтэй хамт тоглох дуртай. “Би хүмүүст сайнаар хандах дуртай учраас найзуудтайгаа тоглож, тэдэнд бэлэг өгөх дуртай” гэж Эмма хэлэв. Тэр заримдаа найзууд, гэр бүлийнхэндээ зориулж ил захидал хийдэг.
Эмма мөн эрэгтэй ихэр дүү нараа асарч ээждээ тусалдаг. Тэр гэрийнхэндээ хоол хийхэд тусалж, бяцхан дүү нартаа сүүг нь өгдөг. “Би бусдад туслах үедээ аз жаргалтай болдог. Тэнгэрлэг Эцэг намайг адислах болно гэдгийг би мэддэг” гэж Эмма хэллээ.
Эммагийн тухай
Нас: 10
Амьдардаг газар: Вануатугийн Шэфа
Хэл: Англи, бислам, фижи
Зорилго: 1) Номлолд явах 2) Нисгэгч болох
Хобби: Усанд сэлэх, караоке дуулах
Гэр бүл: Эмма, ээж, аав, нэг эмэгтэй дүү, хоёр эрэгтэй дүү
Эммагийн дуртай зүйлс
Мормоны Номын түүх: Лихай, түүний гэр бүл Иерусалимыг орхин явсан тухай (1 Нифай 2-ыг үзнэ үү)
Баярын уламжлал: Христийн амилсны баяраар найзууддаа чихэр, ил захидал өгөх
Жимс, ногоо: Гадил, алим, жүрж, тарвас, салатны навч, лууван
Өнгө: Ягаан
Хүүхдийн дуу: “Гэр бүл үүрд хамт байх болно” (Хүүхдийн дууны ном, 98)