“Ариун Сүнсийг сонсох нь,” Найз, 2024 оны 5-р сар, 39.
Та нарын бичсэн түүх
Ариун Сүнсийг сонсох нь
Нэг удаа, гэр бүлийн үдшийн үеэр ээж минь Ариун Сүнсний талаар ярьж байлаа. Ариун Сүнс ихэвчлэн бидэнд бодол төрүүлэх байдлаар ярьдаг гэж тэр хэлэв.
Тэр ингэж хэлэхэд би их гайхсан. Яг өмнө нь, би Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, Ариун Сүнсийг сонсоход туслаач гэж гуйсан байлаа. Гэвч би Ариун Сүнс бодолд минь тэгж ярьж чадна гэж мэддэггүй байв. Амьдралын минь туршид намайг зөвийг хийхэд удирдан чиглүүлсэн бодлууд байсан. Одоо би тэдгээрийг Ариун Сүнснээс ирдэг байсныг мэдлээ.
Түүнээс хойш би Ариун Сүнсийг илүү ихээр анзаардаг болсон. Өнгөрсөн ням гарагт бид гэр бүлийн үдэш хийж байв. Энэ удаа гэрчлэлийн тухай байлаа. Гэрчлэл гэж юу байдгийг би мэддэггүй байсан. Тэгээд би ааваасаа асуув. Тэр надад гэрчлэл гэдэг нь ямар нэг зүйлийг үнэн гэж мэдэхийг эсвэл итгэхийг хэлдэг гэж хэлсэн. Бид Ариун Сүнснээс өөрийн гэрчлэлийг хүлээж авдаг гэдгийг тэр хэлэв. Тэгээд би хэрхэн Ариун Сүнсийг илүү анзаарч эхэлснээ бодтол, БҮҮМ! Надад мөн гэрчлэл байв!
Үүнийг мэдсэнээр би илүү аз жаргалтай болсон. Би Есүс Христийн илүү сайн дагагч болохыг мөн Ариун Сүнсийг үргэлж сонсохыг хүсэж байна.