Найз
Ахлагч Патрик Кийронтой танилцаарай
.2024 оны 5-р сар


“Ахлагч Патрик Кийронтой танилцаарай,” Найз, 2024 оны 5-р сар, 7.

Шинэ төлөөлөгч дуудагдав

Ахлагч Патрик Кийронтой танилцаарай

Trent Toone, “The ‘beautiful’ and ‘stretching’ life experiences that prepared Elder Kearon to be an Apostle,” Church News, Jan. 23, 2024 нийтлэлээс авав.

Зураг
Патрик Кийрон

Ахлагч Патрик Кийрон бол Арван хоёр төлөөлөгчийн чуулгын хамгийн шинэ гишүүн юм. Тэр Англид төрж, өссөн. Аав нь Саудын Арабд ажилд орж, тэр тэнд гэр бүлтэйгээ амьдарч байсан. Тэрээр 2023 оны 12-р сарын 7-нд төлөөлөгчөөр дуудагджээ.

Ахлагч Кийрон залуу байхдаа Лондонд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчидтой уулзсан боловч тэдний захиасыг сонирхоогүй. Удалгүй номлогчид түүнд сайн мэдээний талаар зааж эхэлсэн ба тэр Ариун Сүнсийг мэдэрсэн юм. Ахлагч Кийрон Сүмийн тухай илүү ихийг суралцаж байхдаа санваарын адислал хүлээн авчээ. Энэ нь түүнд Сүмд нэгдэх шийдвэр гаргахад нь тусалсан сайхан туршлага болсон гэж тэр дурсав. Тэр 26 настай байхдаа Христийн мэндэлсний баярын өмнөх орой баптисм хүртжээ.

Ахлагч Кийрон, түүний эхнэр Жэннифэр нар дөрвөн хүүхэдтэй. Тэдний анхны хүүхэд нярай байхдаа энджээ. Энэ нь ахлагч Кийрон, Кийрон эгч хоёрт маш гунигт мөч байсан ч, амилалт болон Есүс Христийн сайн мэдээнд итгэх итгэлийг нь хүчирхэгжүүлэхэд тусалсан юм. Ахлагч Кийрон 2010 онд далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдсан. Тэр Сүмийн гишүүд дэлхий даяар тусламж хэрэгтэй хүмүүст туслахыг харах дуртай.

Ахлагч Кийрон авралын төлөвлөгөөнд талархдаг. Тэр хүнд хэцүү үед ч бид Тэнгэрлэг Эцэг болон Аврагчийн хайрыг үргэлж мэдрэх боломжтойг мэддэг.

Зураг
Ахлагч Патрик Кийрон ба Жэннифэр Кийрон эгч

Хэвлэх