“Ирээд, Намайг дага үйл ажиллагаа,” Найз, 2024 оны 5-р сар, 28–29.
Ирээд, Намайг дага үйл ажиллагаа
Гэр бүлийн үдэш, судраас суралцах—зугаатай үйл ажиллагаа зэрэгт зориулав!
Түүний мөрийг даган алх
Мозая 4–6-д зориулав
Мозая хаан “Их Эзэний замаар алхаж”, зарлигуудыг сахисан (Мозая 6:6). Цаасан дээр хөлийн мөрөө тойруулан зурж, хэлбэрээр нь хайчил. Хөлийн мөр дээрээ Есүс Христийг дагах нэг арга замыг бич. Хөлийн мөрөө Есүс Христийн жишээг санаж болох газарт тавь.
Бошиглогчийг дага
Мозая 7–10-т зориулав
Бошиглогчид ирээдүйд болох зүйлийг харж чаддаг хэмээн Аммон заасан (Мозая 8:16–17-г үзнэ үү). 2-р хуудсыг нээж Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн захиасыг уншаарай. Тэр бидэнд юу гэж заасан бэ? Энэ талаар зураг зураад Найз сэтгүүл рүү илгээгээрэй.
Харанхуйд гэрэлтэх гэрэл
Мозая 11–17-д зориулав
Есүс Христ бол “хэзээ ч харанхуйлагдахгүй, төгсгөлгүй тэрхүү гэрэл” хэмээн Абинадай заасан (Мозая 16:9). Гэртээ ямар нэг зүйлийг нуу. Гэрлээ унтрааж хүн бүрийг харанхуйд нуусан зүйлийг олохыг хичээхэд урь. Дараа нь тэр зүйлээ дахиж нуугаад гэрлээ асаагаад эсвэл гар чийдэн ашиглан олохыг хичээ. Аль нь илүү амархан байсан бэ? Гэрэл чамд тусалсан шиг Есүс бидэнд хэрхэн тусалдаг вэ?
Эв нэгдлээр нэгдсэн зүрх
Мозая 18–24-т зориулав
“Зүрх сэтгэлээ эв нэгдэл хийгээд нэг нэгнийхээ зүг хандсан хайранд нэгтгэ” (Мозая 18:21) хэмээн Алма заасан. Энэ нь бид хамтдаа ажиллаж, бие биедээ хайраа үзүүлэх хэрэгтэй гэсэн үг юм. Зүрхэн хэлхээ хийж, үүнийг өөртөө сануул! Цаасаар зүрх хайчлаад, зүрх бүр дээр гэр бүлийн гишүүнийхээ нэрийг бич. Зүрхнүүдээ нүхлээд, утсаар хэлхэж, нэгтгэ. Зүрхэн хэлхээгээ нүдэнд байнга ил харагдах газар өлгө!