“Би ариун ёслолоос хүртсэнээр Есүсийг дагаж чадна,” Найз, 2024 оны 5-р сар, 44–45.
Би ариун ёслолоос хүртсэнээр Есүсийг дагаж чадна
Би сүмд очоод ариун ёслолоос хүртэж чадна.
Есүс бидэнд хайртай учраас ариун ёслолыг өгсөн.
Би талх, ус хүртэх үедээ бишрэл хүндэтгэлтэй сууж чадна.
Ариун ёслол надад Есүсийг санахад тусалдаг.
Үйл ажиллагааны цаг
Есүс Христ бидэнд ариун ёслолоос хэрхэн хүртэхийг заасан. Бид долоо хоног бүр юу заасныг нь дагадаг. Эхлээд аль нь болдгийг заагаарай! Дараа нь алийг нь хийдэг вэ?