“Гэрээнүүдийн талаар Изабэлатай ярилцсан нь,” Найз, 2024 оны 5-р сар, 40–41.
Гэрээнүүдийн талаар Изабэлатай ярилцсан нь
Изабэла Коста Рикагийн Алахүэлад амьдардаг. Бид түүнээс баптисмын гэрээнүүдээ сахих нь ямар утга учиртай болох талаар хэдэн асуулт асуув.
Өөрийнхөө талаар бидэнд хэлээч.
Би 13 настай. Би хөл бөмбөг тоглох, хоол хийх, оёх, сэлэх, бусдад үйлчлэх дуртай. Би амьтдад туслах дуртай учраас малын эмч болох мөрөөдөлтэй. Миний дуртай хоол бол пицца, шпагетти. Миний дуртай өнгө бол нил ягаан.
Чи баптисмын гэрээнүүдээ хэрхэн сахидаг вэ?
Би наманчилж, долоо хоног бүр ариун ёслолоос хүртдэг. Би Залуу эмэгтэйчүүдийн ангидаа дуудлагатай. Дуудлагаа сайн хийхийг хичээдэг. Мөн би бусдад үйлчилснээр гэрээнүүдээ сахидаг.
Чи бусдад үйлчлэхийн тулд юу хийдэг вэ?
Би гэр бүлийнхэндээ туслах дуртай. Би ихэвчлэн 3 настай үеэл дүү Линатайгаа хамт аав ээж нь ажилтай үед тоглодог. Би хэрэгтэй үед нь өвөө эмээдээ туслах дуртай. Мөн сургууль дээрээ найздаа франц хэлний шалгалтад бэлдэхэд нь тусалдаг.
Дуудлагынхаа тухай илүү ихийг ярьж өгөөч!
Би Залуу эмэгтэйчүүдийн ангийн нэгдүгээр зөвлөх. Миний үүрэг бол залуу эмэгтэйчүүдэд тохинуулах. Энэ нь тэдний хэрэгтэй зүйлд нь тусална гэсэн үг юм. Би хичээл болон үйл ажиллагаанд очиж, мөн ангидаа ирдэггүй бусад охинтой найз байхыг хичээдэг.
Анхны дуудлагынх нь тухай хэн нэгэнд ямар зөвлөгөө өгөх вэ?
Би тэдэнд сандрах хэрэггүй гэж хэлмээр байна. Дуудлага гэдэг нь зүгээр л Тэнгэрлэг Эцэгийн ажилд туслах нэг арга зам юм. Бусдад туслах хамгийн сайн арга зам бол үлгэр жишээгээ харуулах юм.