Найз
Ариун сүмийн хүч
.2024 оны 5-р сар


“Ариун сүмийн хүч,” Найз, 2024 оны 5-р сар, 2–3.

Бошиглогчийн чуулган дээр өгсөн захиас

Ариун сүмийн хүч

“Санваарын түлхүүрүүд өгөгдсөнд баяс” гэсэн үгээс авав, Лиахона, 2024 оны 5-р сар, 119–21.

Гуравдугаар сард Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Көртландын ариун сүмийг худалдаж авав. Энэ ариун сүм нь Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн чухал хэсэг байсан.

1836 оны 4-р сарын 3-нд Көртландын ариун сүмд Есүс Христ Иосеф Смит, Оливер Каудери хоёрт үзэгджээ. Аврагч ариун сүмийг Өөрийн өргөө хэмээн хүлээн авсан юм. Дараа нь Тэрээр “энэ өргөөнд өөрийн хүмүүст нигүүлсэлд бибээр өөрийгөө үзүүлэх болно” (Сургаал ба Гэрээ 110:7) хэмээн амласан. Энэхүү амлалт өнөө үеийн ариун сүм бүрд хамаатай.

Чи ариун сүмд залбирлын хариултуудаа авч чадна. Мөн чи итгэл, хүч чадал, тайтгарал, мэдлэг, хүчийг хүлээн авах боломжтой. Ариун сүмд цагийг өнгөрүүлэх нь чамд селестиел ухаанаар бодож, хэн болохоо мөн хэн болж чадахаа ойлгоход чинь тусална. Энэ нь чамд хэрхэн Бурханы агуу төлөвлөгөөний нэгэн хэсэг болдгоо ойлгоход тусална. Би үүнийг амлаж байна.

Зураг
Көртландын ариун сүм

Көртландын ариун сүм

Хайчилдаг үйл ажиллагаа

Көртландын ариун сүмийн зургийг ирмэгээр нь тойруулан хайчилж ав. Дараа нь тасархай зураасны дагуу нугалж, дээвэр ба талуудыг нийлүүлж наа.

Көртландын ариун сүм гэж юу вэ?

Көртландын ариун сүм 1836 онд АНУ-ын Огайогийн Көртландад баригдсан. Энэ нь сэргээгдсэн Сүмийн анхны ариун сүм байв.

Удалгүй Сүмийн гишүүд баруун зүгт нүүхээр ариун сүмийг орхихоос өөр аргагүй болсон юм. Өөр нэгэн сүм уг ариун сүмийг олон жилийн туршид харж хамгаалсан билээ. Саяхан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм энэ ариун сүмийг худалдаж авсан.

Зураг
PDF хуудас

Зургийг Дэвид Грийн

Хэвлэх