“Алмагийн хүмүүс зүрх сэтгэлдээ залбирсан нь,” Найз, 2024 оны 5-р сар, 26–27.
Судрын түүх
Алмагийн хүмүүс зүрх сэтгэлдээ залбирсан нь
Алма бошиглогч байсан бөгөөд хүмүүст заадаг байв. Түүнд итгэсэн хүмүүс баптисм хүртсэн юм. Тэд Бурханыг дагах гэрээ байгуулсан билээ.
Амюлон хэмээх ёс бус хүн Алмагийн хүмүүсийн дээрх захирагч болов. Тэр хүмүүст их муухай ханддаг байсан. Тэр тэдэнд хүнд ачаа үүрүүлэв.
Алма болон түүний хүмүүс тусламж гуйн залбирчээ. Гэвч Амюлон залбирсан хүнийг үхэлд хүргэх хууль гаргав.
Тэгээд хүмүүс чангаар залбирахаа болилоо. Гэвч тэд үргэлжлүүлэн бодол санаа, зүрх сэтгэлдээ залбирсаар байв. Бурхан тэдний залбиралд хариулжээ!
Бурхан тэднийг Өөртэй нь гэрээ байгуулсныг мэдэж байв. Тэр тэднийг хүчтэй болгоно хэмээн амлажээ. Тэр тэднийг тайтгаруулж, тэдний ачааг хөнгөн болгосон юм. Дараа нь Бурхан тэдэнд Амюлоноос зугтаан аюулгүй аялахад туслав.