“Хаан Бенжамин гэж хэн бэ?” Найз, 2024 оны 5-р сар, 24–25.
Мормоны Номын талаар суралц
Хаан Бенжамин гэж хэн бэ?
Хаан Бенжамин нь Бурханы бошиглогч мөн зөв шударга хаан байсан юм. Тэр хүмүүстээ заахаар тэднийг цуглуулсан. Олон хүн өөрийг нь сонсож болохын тулд тэр цамхаг дээр зогсов. Хүмүүс түүнийг сонсохоор цамхгийг тойруулан майхнуудаа барьсан байв. Энэ нь яг л ерөнхий чуулган шиг байжээ!
Хаан Бенжамин Есүс Христ дэлхийд мэндлэх болно хэмээн заасан. Мөн Есүс гайхамшгуудыг үзүүлэх болно. Тэр бүх хүний нүглийн төлөө зовж шаналан, үхэх болно. Бид бүхэн дахин амьдарч болохын тул Тэр амилуулагдах болно гэж заасан!
Хаан Бенжамин хүмүүсийг Христийн нэрийг өөрсөд дээрээ авахад урьсан. Энэ нь тэд Бурханыг дагаж, Түүний зарлигуудыг сахихын тулд гэрээ байгуулах буюу амлалт өгөхийг хэлдэг.
Өнөө үед, бид баптисм хүртэх үедээ өөрсөд дээрээ Христийн нэрийг авахад бэлэн гэдгээ харуулдаг.
Судрын сорил
-
Хүмүүс хаан Бенжаминыг сонссоныхоо дараа хэнтэй гэрээ хийсэн бэ? (Мозая 5:5)
-
Абинадай Ноа хаанд аврагдахын тулд юу хийх хэрэгтэй гэж хэлсэн бэ? (Мозая 12:33)
-
Алма Хилам нар уснаас гарч ирээд юугаар дүүрэн байсан бэ? (Мозая 18:14)
Би Мормоны Номыг уншиж чадна!
Уншсаныхаа дараа зургийн хэсгийг будаарай. Та нар Ирээд, Намайг дага дахь долоо хоног бүрийн эдгээр судрыг уншиж болно.
-
1 дэх долоо хоног: Мозая 4:9
-
2 дахь долоо хоног: Мозая 7:19
-
3 дахь долоо хоног: Мозая 16:9
-
4 дэх долоо хоног: Мозая 18:8–10